|

Нигерийн агаарын цохилтонд 52 дүрвэгч амиа алдлаа

 

Нигерийн цэргийн албан хаагчид зүүн-хойд зүгт бөмбөгдөх үед алдаа гаргажээ. Үүний улмаас дүрвэгсэдийн хуйранд 52 хүн амиа алдаж, олон хүн шархадсан талаар BBC агентлаг мэдээллэв.

Улаан загалмай тусламжийн байгууллагийн хэлснээр зургаан ажилтан нь нас баржээ. Мөн MSF тусламжийн байгууллага "200 хүн бэртэж, эмнэлэгийн тусламж үзүүлэхээр шилжүүллээ” гэж ярив.

Ерөнхийлөгч Мухаммаду Бухарийн цэрэг Боко Харамын дайчидтай тулалдаж байна. Иймээс тайван байхыг уриалжээ.

Уг үйл явдал Камеруны хил орчим болжээ. Боко Харамын дайчид дайчид дахин эзэлхээр дайрч байгаа юм байна.

Нигерийн цэргийн хүчнийхэн анх удаа ийм алдаа гаргаж байгаа гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

MSF тусламжийн байгууллага BBC агентлагт "Rann зусланд эмнэлэгийн баг ажиллаж байгаа” гэж ярьжээ.

Улаан загалмайн хэвлэлийн төлөөлөгч Александр Матижевик хэлэхдээ "Манай ажилтнууд мягмар гарагаас сайн дураараа мянга мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, шархадсан хүмүүст хоол хүнс хүргэн өгч байна” гэв. Мөн тэрбээр "Хайртай хүмүүсээ алдсан гэр бүлийнхэн олон байна. Иймд Улаан загалмайн байгууллага мөргөлдөөнд нэрвэгдсэн хүмүүст хүмүүнлэгийн тусламжаа үргэлжлүүлэн хүргэж болно” гэжээ.

_93636677_037323478-1.jpg (624×639)

_93637275_037323485-1.jpg (695×390)

Б.Номин-Эрдэнэ

Эх сурвалж: Criminal.mn