|

23, 24-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна

 

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 23, 24-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Алтайн салбар уулсаар салхи ширүүснэ.

2017 оны 01 дүгээр сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 23-28 хэм, Орхон-Сэлэнгэ, Эг, Туул, Тэрэлж,  Хэрлэн,  Онон, Улз, Халх голын хөндийгөөр 17-22 хэм, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг уулархаг нутгаар 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.


2017 оны 1 дүгээр сарын 24-нөөс 1 дүгээр сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 26-нд төвийн аймгуудын зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд баруун зүгийн нутгаар, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 28-нд зарим газраар секундэд    12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм,  Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа,  Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.