|

Иргэд, ААНБ-ууд 50 метр орчмын газрынхаа цас мөсийг цэвэрлэх шаардлагатай байна

Иргэд, ААНБ-ууд 50 метр орчмын газрынхаа цас мөсийг цэвэрлэх шаардлагатай байна

 

Идэр есийн жавар тачигнасан энэ өдрүүдэд өглөө оройдоо хялмаа буусны улмаас замын халтиргаа гулгаа ихсэх хандлагатай байна. Үүнтэй уялдуулан аймгийн НААҮГазрын ажилтан албан хаагчид өнөөдөр /2017.1.24/ шинэ хуучин дарханыг холбосон 2,4 км авто замын цас мөсийг цэвэрлэлээ. Нийтдээ 4-н хэсгийн 90, жолооч, манаач, тохижилтын ажилтан гээд нийт 120 гаруй ажилтан албан хаагч энэ өдрийн цэвэрлэгээнд хамрагдаж байна. Тиймээс аж ахуй нэгж байгууллагууд болон иргэд, Сөх-ууд өөрийн харьяа газар, хороолол дундах цас мөсийг цэвэрлэх шаардлагатай байна.