Анх ухаангүй хүргэгдэж ирээд амь тавьчих шахан эмч нарыг сандаргаж байсан эмгэний цагийн тариаг хийхээр өрөөнд нь орлоо. Энэ үед тэр сар гаран эмнэлэгт хэвтэхдээ өрөөнд нь ирэх шинэ өвчтөн болгонд уншиж өгдөг хүүгээсээ ирсэн гэх өнөөх ганц захиагаа уншиж өгч байлаа.
Өөрт нь хүртэл уншиж өгсөн энэ захиаг олон удаа сонссон сувилагч тариагаа тарингаа "Ээж ээ хүү нь эндэх ажлаа дуусгаад удахгүй очих гэж байгаа болохоор тандаа зөндөө олон бэлэгтэй очно оо. Намайг очиход заавал онгоцны буудал дээр тосч аваарай. За баяартай. Хорвоо дээр ганц хүү чинь" гэх захианы сүүлийн өгүүлбэрүүдийг эмгэнтэй зэрэгцэн бусдад үл сонстохоор цээжээр амандаа уншиж байлаа.
Хүү нь Солонгост ажиллаж байгаа гэх намхан, туранхай, бор эмгэнийг нэг ч хүн эргэж ирээгүйн дээр эмнэлгийн өдрийн хоолны цаг болсныг түүнийг аяга, халбагаа бариад коридорт хамгийн түрүүнд гарч хүлээдэгээр нь мэдэж болно.
Эмгэний бие өдөр ирэх тусам муудаж шинэ ирсэн өвчтөний дэргэд хүрч очин захиагаа уншиж өгдөг байснаа больж, дэргэдээ дуудаж суулган уншиж өгдөг болов. Дэргэдээ суулгаад ч өөрөө захиагаа уншиж өгөх тэнхэлгүй болчихоод байхдаа хүнээр уншуулна.
"Миний хүү ээждээ удахгүй ирнэ ээ. Солонгосоос ирээд намайг энэ эмнэлгээс гаргана. Миний хүү дунд зэргийн нуруутай, цагаан царайтай, нүдээрээ инээсэн сайхан залуу бий" гэж цаг үргэлж хүүгийнхээ тухай ярих өвчтөнийх нь бие сувилагчийн нүдэн дээр муудах тусам цагийн тариагаа хийж, хүүгээ хүлээсэн яриаг нь сонсохоос сэтгэл эмтэрч, халшрах болов.
"Өнөөдрөөс хэтрэхгүй байх. Жижүүрийн эмчид хэлчихсэн байгаа болохоор анхааралтай байгаарай" гэх эмчийн үгийг сонссон сувилагч хүүгээ хүлээсэн хөөрхий эмгэнийг өрөвдөхдөө сэтгэл амар хорвоог орхиг дээ гэж бодон нэгийг сэдлээ.
"Сайн байна уу ээж минь. Хүү нь эндэх ажлаа дуусгалаа. Маргаашийн онгоцоор тандаа очно. Маргааш тандаа яваад оччих хэдий ч захиа бичмээр санагдаад бичиж сууна. Захианаасаа өмнө би өөрөө түрүүлээд оччих байх. Очсон хойноо харин хоёулаа миний энэ захиаг хамт сууж байгаад уншинаа. Та харин надад амралтын өдөр болгон хийж өгдөг банштай цайгаа хийж өгөөрэй. Цагаан будаа, халуун ногоо идсээр байгаад таныхаа гарын хоолны амтыг мартах шахсан байна. Хүү нь очоод умгар бор гэрээ байшин болгож, хоёулаа хашаандаа жимсний мод таринаа. Солонгост ажлаасаа сурсан зүйлээрээ Монголдоо очоод амьдралаа залгуулж сайхан амьдарна аа хоёулаа. Явахад үнсээгүй үлдээсэн зүүн хацрыг минь үнсэхдээ бэлдээд байж байгаарай. Баяртай" гэж өвчтөнийхөө ярьсан яриануудаас сэдэвлэж өөрөө зохиож бичсэн захиагаа сувилагч хагас ухаантай шахуу эмгэнд уншиж өглөө.
Сувилагчийн уншсан захиаг сонсож байсан өрөөний өвчтөнгүүд харуусахдаа амьсгалахаас өөр чимээ үл гаргана. Шөнийн харанхуйд эмгэний орон дээр тусах коридорын гэрэлд арьс нь үрчлээтэж, моониг болсон эмгэний хуруунууд тод харагдана. Сувилагчийн гараас туниа муутай, хөрсөн тэр гар атгаж аваад "Охин минь чамд баярлалаа. Яасан сайхан сэтгэлтэй охин юм. Бурхан чамайг ивээж яваг. Миний хүүд энэ захиаг өгөөрэй" гэж сөөнгө хоолойгоор арай ядан хэлээд хүүгийнх нь бичсэн гэх үнгэгдэж, үрчийсэн ганц захиаг гарт нь атгуулаад эмгэний гар сулран орон дээр унаж, амьсгаа нь тасрав.
Хэд хоногийн дараа эмгэний нэр дээр захиа иржээ. Захианд " Сайн уу ээж минь. Хүү нь уншиж, бичиж сурсан. Анхныхаа захиаг тандаа бичиж байна. Баяртай мэдээ дуулгах гээд байж ядаж байна. Хүү нь өршөөлөөр суллагдах болсон. Уг нь тандаа гэнэтийн бэлэг барья гэж бодсон боловч хорооны ажилтнаас бие чинь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай сонсоод санаа зовохдоо энэ захиаг бичиж сууна. Хүү нь ухаангүй аашнаасаа болоод аавынд хоригдохдоо олон зүйлийг ухаарч ойлголоо. Бичиг үсэг сурч, өрлөгчний мэргэжилтэй ч болсон. Удахгүй эрх чөлөөтэй болоод таныгаа эмнэлгээс гаргаж аваад, ажил төрөл хийж, хоёулаа хамтдаа сайхан амьдарна аа. Ээждээ хайртай хүү нь" гэж бичсэнийг уншаад сувилагч эмгэний атгуулсан захианы учрыг сая л ойлгож, үхтэл үр харам гэж ял эдэлж суусан хүүгийнхээ тухай муугаар биш сайнаар зөгнөн өөртөө захиа бичиж, бусдад хүүгээ магтан ярьж байсныг нь бодон цагаан халатных нь энгэр хоёр гурван нулимсан дусалд норлоо.
Жаахан л хүлээсэн бол....'''
-
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж
2024/04/18 -
Дэлхийн ногоон барилгын зөвлөлөөс ХААН Банк
2024/04/18 -
Мөжитэй хамтдаа хуримтлуулцгаая
2024/04/17 -
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж
2024/04/17 -
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас
2024/04/17 -
Хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө
2024/04/17 -
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар
2024/04/17 -
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар
2024/04/16 -
Сэлбэ дэд төв дэх гэр хорооллын хөрөнгийн үнэлгээ
2024/04/16 -
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас
2024/04/16 -
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж
2024/04/16 -
ДАРХАН: Галт тэрэгтэй мөргөлдсөн жолооч, хажууд
2024/04/15 -
Парисын олимп үзэх харилцагчдад батламжаа гардан
2024/04/12 -
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж
2024/04/12 -
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас
2024/04/12 -
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар
2024/04/12 -
ХААН Банк Хөвсгөл аймгийн бизнес эрхлэгчдэд
2024/04/11 -
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас
2024/04/11 -
Автомашины нүүрсэн янданг улсын хилээр гаргахыг
2024/04/11 -
ХХААХҮЯ: Зөвлөх үйлчилгээний ажлын зар
2024/04/11 -
ХХААХҮЯ: Худалдан авалтын мэргэжилтэнг ажилд урьж
2024/04/11 -
Х.Нямбаатар: Наймдугаар сарын 1-нээс ТҮК-ийн
2024/04/11 -
3х3 багийн тамирчдад 500 сая төгрөгийн шагнал
2024/04/11 -
VISA картаа уншуулаад Парисын олимп үзэх эрхийн
2024/04/10 -
ЦЕГ: 13 настай охиныг эрэн сурвалжилж байна
2024/04/10 -
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн
2024/04/10 -
АНУ-д сургууль дээрээ аллага үйлдсэн хүүхдийн
2024/04/10 -
“Хаврын их цэвэрлэгээ” аянд ХААН Банк нэгдлээ
2024/04/09 -
Улсын хэмжээнд энэ сарын 5-ны байдлаар 3.6 сая
2024/04/09 -
IT-гийн оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагын
2024/04/08 -
УБ-ДАРХАН чиглэлийн авто замд үүссэн эвдрэл
2024/04/08 -
Бинзесийн өсөн нэмэгдэх үнэ цэн - Ногоон зээл
2024/04/05 -
Ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжихээр ХААН Банк
2024/04/04 -
Цахим гэмт хэрэг сүүлийн 5 жилийн хугацаанд 13
2024/04/03 -
Дуртай бүхнээ хөнгөлөлттэй авахыг хүсвэл
2024/04/03 -
Дарханы зам цөмөрч, автомашин зорчиход хүндрэлтэй
2024/04/03 -
Нийт малчин өрхийн 81,3 хувь нь даатгалгүй
2024/04/02 -
АНУ болон Израил Рафах дахь ажиллагаанаас өөр
2024/04/01 -
Өвөрхангай аймгийн ЖДБ эрхлэгчид санхүүгийн цогц
2024/04/01 -
3х3: Шүүмжлэл, эргэлзээнд хариулт болж ирсэн хос
2024/04/01 -
ТАРИФ: Хөшигийн хөндийн нисэх буудлын авто
2024/04/01 -
“Ногоон бизнес” хөтөлбөрийн бүртгэл үргэлжилж
2024/03/30 -
МАНАЙ ХОТЫН АСУУДАЛ I Хөлийн голд хөл алдагсад
2024/03/28 -
Үзэсгэлэнт Өвөр Монгол- 6
2024/03/28 -
Импортын гурилыг гаалийн татвараас чөлөөлөх
2024/03/28 -
Ховд аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд
2024/03/28 -
Хуучин хувцас шатааж байгаад гал алдаж, хоёр га
2024/03/27 -
ХААН Банк “Цалинтай дадлагын хөтөлбөр”-өө 6 дахь
2024/03/27 -
ХААН Банкны “DiGi GO” салбар Парко ривера
2024/03/26 -
ХААН Банк ЖДБ эрхлэгчдэд зориулсан “Бизнес
2024/03/25 -
3, 4 дүгээр сард их хэмжээний шар усны үер болох
2024/03/25 -
Хүнсний болон ХАА-н үйлдвэрлэлийг дэмжих 5-6
2024/03/22 -
Гурил үйлдвэрлэгчдийн “хандыг дарав”
2024/03/22 -
“Дэлхийн мөнгөний долоо хоног аян”-ы нээлт
2024/03/22 -
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын хүний нөөцийн
2024/03/22 -
Хүний хувийн мэдээллийн нууцлалын ISO/IEC
2024/03/22 -
Торгон дээр буусан бодлын тэмдэглэл
2024/03/20 -
ДАРХАН-УУЛ: Залилах гэмт хэргээс үүдэн иргэн,
2024/03/20 -
ХААН Банк сан Монголын Парабочигийн спортыг 5
2024/03/20 -
2 жилийн дотор гурилын үнэ 1600-аас 2500 төгрөг
2024/03/20 -
Дархан-Уул: Монгол цэргийн өдрийг тохиолдуулан
2024/03/19 -
"Цэргийн баяр" тэмдэглэж, архидаад амь насыг нь
2024/03/19 -
ХААН Банк эрүүл мэндийн аянуудаа энэ жил 6 аймагт
2024/03/18 -
Европын Холбоо Египет улстай стратегийн
2024/03/18 -
"Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр
2024/03/15 -
Банкны салбарын анхны Инновацын төв үүдээ нээлээ
2024/03/15 -
Номтойбаярын ноцтой хэргүүд...
2024/03/14 -
DiGi POS ямар боломж авчрах вэ?
2024/03/14 -
НҮБ-ын Хүүхдийн сангийн шинэ элч томилогдлоо
2024/03/13 -
Путин: Украинд гадны цэргүүд байгаа нь тулааны
2024/03/13 -
Байшингийн дээврийн цас хайлж, мөстөн хүний
2024/03/12 -
2189 сонгуулийн хэсэг байгуулна
2024/03/11 -
СУРАГЧДЫН АМРАЛТ: Дөрөвдүгээр сарын 1-нээс НЭГ
2024/03/11 -
“Мартын-8”-ныг тохиолдуулан ХААН Банк картын
2024/03/07 -
"Баярлалаа ээжээ" баярын тусгай хөтөлбөрт тоглолт
2024/03/05 -
"Баярлалаа ээжээ" баярын тусгай хөтөлбөрт тоглолт
2024/03/05 -
"Баярлалаа ээжээ" баярын тусгай хөтөлбөрт тоглолт
2024/03/05 -
"Баярлалаа ээжээ" баярын тусгай хөтөлбөрт тоглолт
2024/03/05 -
"Баярлалаа ээжээ" баярын тусгай хөтөлбөрт тоглолт
2024/03/05 -
Гадагшаа аялахад шинэ өөрчлөлтүүд гарч байна
2024/03/05 -
11 аймгийн 50 сум төмөр зудтай байна
2024/03/05 -
Газын зурваст дотоодын сэтгүүлчид амиа алдсаар
2024/03/05 -
Тэрүнофүжи: Үнэнийг хэлэхэд арслангуудаас хэн нэг
2024/03/04 -
Байдены өвчний шалтгаан тодорхой болжээ
2024/03/04 -
"IHC Apes" баг дасгалжуулагчаа халжээ
2024/03/01 -
ХААН Банкны бизнесийн зээлийн нөхцөл сайжирлаа
2024/03/01 -
iPhone 15 Pro ухаалаг утасны эзэд батламжаа
2024/02/29 -
Б.Ууганбаатар: Дархан-Уул аймагт гарсан 10 хэрэг
2024/02/29 -
"Миний сайхан ээжүүд" хүндэтгэлийн тоглолт 7 дахь
2024/02/29 -
Саффрон цэцгийн орцтой, онцгой сүүн
2024/02/28 -
Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар цас
2024/02/28 -
Иргэний шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын
2024/02/28 -
Зудын гамшигт өртсөн аймгуудад 210 хугацаат
2024/02/27 -
Гар утаснаасаа ПОС төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх
2024/02/26 -
Д.Баярболд: Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд
2024/02/26 -
Соёлын сайд Ч.Номин үндэсний статустай
2024/02/26 -
ХААН Банкны “Бизнесийн менежментийн цогц сургалт
2024/02/22 -
“Ангид оршихуй” нэн орчин үеийн медиа үзэсгэлэн
2024/02/21 -
Засгийн газрын гишүүд цас зудтай холбоотойгоор
2024/02/21 -
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны
2024/02/21
-
Ажлын хажуугаар хийж болох 101 бизнес санаа
2016/08/25 -
Зарим шүүгчийн гэрт нэгжлэг хийж, мэдүүлэг авч
2019/07/01 -
В.Путин: Далай ламыг ОХУ-д нэвтрэхийг хориглоогүй
2019/05/17 -
У. Хүрэлсүхийг харсаар байгаад “бухын доодхыг
2019/04/04 -
Францад эсэргүүцлийн жагсаал болжээ
2016/09/16 -
“Хилийн цагдаа” гэх ярианы цаана Талын мэлтэсийн
2016/11/30 -
Аюулгүйн зөвлөлийн гишүүн У.Хүрэлсүх аймаар
2019/04/05 -
Молги үмэхүүлсэн Дарханы зам
2019/11/11 -
Монгол хүн язгуураасаа хулгайч биш ээ...
2019/04/04 -
ТРАМП ОХУ-ТАЙ “ХУЙВАЛДСАН” ТУХАЙ МЮЛЛЕРИЙН ИЛТГЭЛ
2019/04/22
-
В.Путин: Далай ламыг ОХУ-д нэвтрэхийг хориглоогүй
2019/05/17 -
Францад эсэргүүцлийн жагсаал болжээ
2016/09/16 -
М.Оюунчимэг: Дээдчүүд нь гадаадад өртэй, дундчууд
2016/06/06 -
Ажлын хажуугаар хийж болох 101 бизнес санаа
2016/08/25 -
Лимон гарын тосноос илүү үр дүнтэй
2016/02/26 -
Төрөөс төрсөн тэрбумтан Д.Дорлигжавын үнэн дүр
2019/01/11 -
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018/12/11 -
Мангасууд Хууль Ёсыг Уландаа Гишгэхээр Улайрч
2016/03/24 -
“Н.Энхбаярыг орж ирэхээс өмнө Монголын улс төр
2016/03/23 -
Төрийн албан тушаалтнууд шат шатандаа шонхорын
2019/09/06