|

Шайбтай хоккейн нэрэмжит тэмцээн Дарханд болж байна

Шайбтай хоккейн нэрэмжит тэмцээн Дарханд болж байна

 

"БОЛД САН”-ийн нэрэмжит шайбтай хоккейн аварга шалгаруулах тэмцээн Дархан-Уул аймагт өчигдөр /2017.02.18/ нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд Монголын хоккейн холбооны дэд тэргүүн, УИХ-ын гишүүн Б. Жавхлан, БТС-ын газрын дарга Н .Батлав болон баг тамирчид оролцлоо. 

Энэ удаагийн тэмцээнд Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотын нийт найман багийн 100 гаруй тамирчид авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж байна. Хоккейн спортыг ахмад болон өсвөрийн хоккейчдын дунд зохион байгуулж, өвлийн спортыг хөгжүүлэх зорилготой явагдсан уг тэмцээн Дархан-Уул аймгийн Төв мөсөн талбайд болжээ. 

 

2017 оны 2 дугаар сарын 17-ний өдөр эхэлсэн энэхүү шайбтай хоккей аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын Спортын мастер цолтой 30 гаруй тамирчид оролцож байгаа нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болгож байсан юм. Болд сангийн нэрэмжит Дархан-2017 шайбтай хоккей аварга шалгаруулах  тэмцээн 3 хоног үргэлжлэн явагдаж аваргаа шалгаруулах юм байна.