|

Дарханы улс төр дашуудын гарт орсон уу!!!

 

Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 11 дүгээр хурал энэ сарын 2-нд болж өнгөрсөн. Тус хуралдаанаар аймгийн засаг дарга гэгдэж байсан А.Энхболд, ИТХ-ын дарга П.Эрдэнэбат нарыг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 29 төлөөлөгчийн олонхи буюу 51,7 хувийн саналаар албан тушаалаас нь огцруулсан билээ. Харин уг хуралдаанаар Г.Баянмөнхийг засаг даргаар сонгож Ерөнхий сайдад батламжлуулахаар уламжилсан гэнэ. Г.Баянмөнх нь 2008 оноос аймгийн ИТХ-д Ардчилсан намаас нэр дэвшиж 2 удаа сонгогдож Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогчоор 3 жил ажилласан.

Мөн хурлын үеэр аймгийн ИТХ-д нөхөн сонгуулиар орж ирсэн 3 нэр дэвшигчийг олонхийн саналаар шүүхийн шийдвэр гартал батламжлаагүй бөгөөд уг сонгууль нь 3 тойрогт нэг нэр дэвшигчтэйгээр явагдаж Ардчилсан намаас нэр дэвшсэн 3 төлөөлөгч 10 хүрэхгүй хувийн санал авсан нь Ардчилсан намын рейтингийг тодорхойлж байна.

Хурлын үеэр төлөөлөгчид хоорондоо муудалцаж ширүүхэн маргаан өрнүүлсээр нударга зөрүүлэх дээрээ тулжээ. Мөн төрийн албанд зүтгэгч Дархан-Уул аймгийн Ардчилсан намын дарга Н.Мөнхдаш ёс зүйгүй авирлаж, "салаавч” гарган хээв нэг сууж байгаа нь хэрээс хэтэрсэн харагдаж байлаа. ИТХ-ын хуралд өөрийн эрх мэдэл албан тушаалаараа халхавч хийн иргэдийн төлөөлөгчдийг дарамталж бүхнийг хүчээр шийдэж байгаа ёс зүйгүй үйлдлийг доорх бичлэгээс үзнэ үү.