|

Сири дэх “Евфратын бамбай” цэргийн ажиллагаа дууслаа

Сири дэх “Евфратын бамбай” цэргийн ажиллагаа дууслаа

 

Сирийн хойд нутагт "Евфратын бамбай” цэргийн ажиллагааг долоон сарын хугацаанд "амжилттай” явуулж дууслаа гэж Турк улс мэдэгдлээ.

Лхагва гарагт болсон Туркийн Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны үеэр тус улсын Ерөнхий сайд Бинали Йилдирим энэ тухай мэдэгдсэн байна.

Дахин цэргийн ажиллагаа явуулахыг тэрбээр үгүйсгээгүй бөгөөд Туркийн цэргүүд Сириэс явах эсэх талаар тодорхой зүйл хэлсэнгүй.

"Лалын улс” босогчдын цэрэгжсэн бүлэглэлийнхийг хилийн бүсээс хөөн гаргаж, Курдын босогчдын давшилтыг зогсоохын тулд Туркийн аюулаас хамгаалах хүчнийхэн өнгөрсөн оны наймдугаар сараас цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм.

"Евфратын бамбай” цэргийн ажиллагааг амжилттай явуулж дууслаа гэж Ерөнхий сайд Бинали Йилдирим хэлээд "дараагийн ажиллагаа өөр нэртэй байх болно” гэлээ.

Өнгөрсөн оны наймдугаар сарын 24-нд Туркийн цэрэг, танк болон нисэх онгоцууд Сирийн хилийг давсан бөгөөд энэ ажиллагааны зорилго нь 100 км-ыг хамарсан хилийн бүсээс "Лалын улс”-ынхыг цэвэрлэх явдал байсан юм.

Ажиллагааны явцад Туркийн цэргүүд болон тус улсаас дэмжлэг авсан Сирийн босогчид хэд хэдэн хот суурин газар, тэдгээрийн дотор Жараблус хотод хяналтаа тогтоожээ.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ