|

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 4 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 4 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ

 

УУР АМЬСГАЛЫН ТОЙМ

Дөрөвдүгээр сарын агаарын температурын дундаж нь уур амьсгалын дунджаар 4.0...4.9 градус дулаан байдаг.

Жил бүр харилцан адилгүй, тухайлбал 1997-1999, 2004 онд3-5 градусаар, 2000, 2001, 2005, 2008, 2009, 2014 онд 1-6 градусаар дулаан байсан бол 1995, 2010 онуудад ихэнх нутгаар, олон жилийн дунджаас 1-5 градусаар хүйтэн байв. Уур амьсгалын дунджаар ихэнх нутгаар 6-11мм хур тунадас ордог.

Гэвч зарим жил олон жилийн дунджаас хэд дахин их буюу бага хур тунадас орох тохиолдол цөөнгүй, тухайлбал, 1993, 1996, 1997, 2004 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас харьцангуй бага хур тунадас орж, хуурайшилт ихтэй байсан бол 2002-2003 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2 дахин их хур тунадас оржээ.

Салхи 15 м/с-ээс давж шуурах нь тухайн сард дунджаар 3-5 удаа тохиолддог ч зарим жил 8-13 удаа тохиолддог байна.

2017 оны 4 дүгээр сарын цаг агаарын байдал 2013 оны 4 дүгээр сарын цаг агаарын байдалтай төсөөтэй.

2013 оны 4 дүгээр сарын агаарын температур шөнөдөө 8, 9, 18 нд 9-14 градус хүйтэн байсан бол сарын сүүлчээр 1-7 градус дулаан, өдөртөө 3-8 нд 2 градус хүйтнээс 5 градус дулаан, 25-27, 29-30 нд 18-24 градус хүрч дулаарч байжээ. Бусад хугацаанд шөнөдөө 1-8 градус хүйтэн, өдөртөө 6-15 градус дулаан байв.

Хур тунадас: 2, 6-нд нийт нутгаар, 7, 10, 12, 17, 21, 24, 27-нд зарим газраар хур тунадас орж сард 0.6-1.7 мм тунадас унасан байна. Салхи хур тунадас орох үеүүдэдзарим үед 10-16 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурч байжээ.

2017 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ МЭДЭЭ

Дархан-Уул аймгийн нутгаар дөрөвдүгээр сард уур амьсгалын дунджаар агаарын температурын дундаж 4.0...4.9 градус дулаан байдаг ба энэ сард дунджаас 0.5 градусаар дулаан байна.

Нэг ба хоердугаар арав хоногийн дунд үеэр /4-7, 14-17 нд/ хүйтэрч шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр /28-30 нд/ харьцангуй дулаарч шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.Бусад хугацаанд нийт нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

Уур амьсгалын дунджаар 6.2-11.8 мм хур тунадас ордог ба энэ сард дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр /4-7, 14-17 нд/ ихэнх нутгаар, нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр /8-13 нд/ нутгийн хойд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе /4-7 нд/, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе /11-17 нд/ гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр /24-30 нд/ зарим газраар 12-14 м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед түр зуур 16-18 м/с хүртэл сс с үртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Эх сурвалж: http://darkhan-uul.khural.mn/n/ogbon