|

Энэтхэгийн гангийн хэрэглээ болон үйлдвэрлэл өснө

Энэтхэгийн гангийн хэрэглээ болон үйлдвэрлэл өснө

 

Эдийн засгийн өсөлт, дэд бүтцийн хөгжлөөс шалтгаалан Энэтхэгийн гангийн гарц 2031 он гэхэд хоёр дахин өснө гэсэн урьдчилсан таамгийг тус улсын Гангийн холбоо танилцуупсан байна. Тэд энэ онд Энэтхэгийн гангийн үйлдвэрлэл 12 хувьд хүрч өснө гзж үззж байгаа юм. Өнгөрсөн онд Энэтхэг 101.3 сая тонн ган үйлдвэрлэж байсан бол 2031 он гэхэд үйлдвэрлэл 240 сая тоннд хүрнэ гэж Энэтхэгийн Гангийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Санак Мишра мэдэгдсэн байна. Харин тус улсын гангийн хэрэглээ энэ онд тав орчим хувиар өсөх төлөвтэй байгааг мөн дурджээ. Цаашилбал энэ оны эцэс гэхэд Энэтхэг Улс дэлхийд гангийн үйлдвэрлэлээрээ хоёрдугаарт бичигддэг Японыг гүйцнэ гэж тус холбоо үзэж байна. Учир нь тус улсын гангийн томоохон нийлүүлэгчид болох "JSW Steel", "Steel Authority of India", "Tata Steel" компаниудын үйлдвэрлэл дээд цэгтээ хүрч, нийлүүлэлт нь хоёр оронтой тоогоор өсөж шинжээчдийн таамгийг давжээ.
 
 
ҮНДЭСНИЙ ШУУДАН