|

Турк улс Ирак, Сирийн нутагт агаарын цохилт хийжээ

Турк улс Ирак, Сирийн нутагт агаарын цохилт хийжээ

 

Туркийн цэргийн ерөнхий штабаас өчигдөр "Туркийн байлдааны нисэх онгоц мөн өдрийн өглөө Ирак, Сирийн нутаг дэх күрдчүүдийн зэвсэгт хүчний объект руу довтолж, 70 гаруй зэвсэгт этгээдийг устгасан" гэж мэдэгдлээ.

Мөн өдөр, Иракийн ерөнхий сайд Хайдер Ал Абад Туркийн байлдааны нисэх онгоц Иракийн умард хэсгийн нутаг руу довтолсныг буруушааж буйгаа илэрхийлсэн.

Туркийн ерөнхий штабын мэдэгдэлд, агаарын довтолгоо орон нутгийн цагаар 25-ны 02 цагаас эхэлж, Иракийн умард нутгийн Синжар уулархаг бүс, Сирийн зүүн хойд хэсгийн Карако уулархаг бүсийн террорист этгээдэд чиглүүлсэн гэж дурдсан гэнэ.

Иракийн ерөнхий сайд Хайдер Ал Абад Багдад хотод хэвлэлийн бага хурал хийхдээ, "Туркийн байлдааны нисэх онгоцны Иракийн умард хэсэгт чиглүүлсэн агаарын довтолгоог буруушааж, иймэрхүү ажиллагаа дахин явуулахгүй байхыг Турк улсад анхааруулсан" байна.

М.Баяр

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу