|

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, төлбөрийн хэмжээг тогтоох тухай

 

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, төлбөрийн хэмжээг тогтоох тухай Аймгийн Иргэдийн хурлын тогтоолын төсөлд санал авч байна. 

Санал авах хугацаа: 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дуусна.

Холбоо барих утас: 7037-3792 

Төсөлд тусгах саналаа   gendenjamts_enkhsaikhan@yahoo.com    хаягаар ирүүлнэ үү. 


Төсөл

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2017 оны ___ дугаар   сарын ____ -ны өдөр Дугаар Дархан

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа ажиллуулах, төлбөрийн хэмжээг тогтоох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 дахь заалт, Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дүгээр тушаалыг 02 дугаар хавсралтаар батлагдсан "Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам”-ын 3 дахь хэсгийн 3.2дахь заалтыг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх үйлдлийг таслан зогсоох, хөдөлгөөнд оролцогчдын хэвийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах үйл ажиллагааг Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, тогтоомжийн хүрээнд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлсүгэй.

2. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх гудамж зам, хамрах хүрээ, үйлчлэх цагийг нэгдүгээр хавсралтаар, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллуулах үйл ажиллагааны төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

3. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын түр саатуулах хашаа /байр/-ны нийт хэмжээ /ил болон битүү зогсоолын хүрэлцэхүйц талбайтай/ 2 га талбайгаас доошгүй, зориулалтын чирэгч, ачигч автомашины нийт тоог /Хууль зүйн сайдын 2015 оны 190 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан журмын 3 дахь хэсгийн 3.10.1 дэх заалтад заасны дагуу ачих шаардлага хангасан/ 3–аас доошгүй байхаар тогтоосугай.

4. Тогтоолын хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /С.Насанбат/-д даалгасугай.

5. Тогтоолыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

6. Энэхүү тогтоол батлагдан гарсантай холбогдуулан Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 100 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА Г.ЭРДЭНЭБАТ

 

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны …….. дугаар сарын ___-ны өдрийн ___ дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

Тээврийн хэрэгслийг аймгийн төвд зөөж шилжүүлэх гудамж зам, хамрах хүрээ, үйлчлэх цаг

Гудамж замын нэр Хамрах хүрээ Цаг
1 Дархан сумын 8 дугаар баг Тээвэрчдийн тойргоос хойшоо Дархан сум 6-р баг Гэгээ хүнсний дэлгүүр хүртэлх зам Зорчих хэсгийн 2 талын урсгал байнга
2 Дархан сум 5 дугаар баг 18–ын буудлаас Өргөөгийн 4 замын уулзвар хүртэлх замын Зорчих хэсгийн 2 талын урсгал 08.00-21.00 цагийн хооронд
3 Дархан сумын 14 дүгээр баг Хараагийн 4 замын уулзавараас Дархан-Номин худалдааны төвийн 4 замын уулзвар хүртэлх зам Урд талын урсгал 08.00-21.00 цагийн хооронд
4 Дархан сум 11 дүгээр баг Олон улсын Худалдааны төвийн баруун талын төв зам Хойш явах урсгал 08.00-21.00 цагийн хооронд
5 Дархан сум 14 дүгээр баг Хараагийн 4 замын уулзвараас аймгийн ЗДТГ-ын уулзвар, анхаах ухааны их сургуулийн уулзвар хүртэл Зорчих хэсгийн 2 талын урсгал 08.00-21.00 цагийн хооронд
6 Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулах тээврийн хэрэгсэл түр болон удаан зогсохыг хориглосон газруудад зогсоосон тохиолдолд Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулагдах хориглосон газар байнга

-----------------------------------------------------оОо-----------------------------------------------------

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны ….. дугаар сарын ……-ны өдрийн ….. дугаар тогтоолын хоёрдугаар хавсралт

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа/байр/ ажиллуулах үйл ажиллагааны төлбөрийн хэмжээ

Нэг. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх

Зөөж шилжүүлэх хүрээ Тоо Төлбөрийн хэмжээ Тайлбар
1 Аймгийн төвд 10 км дотор 1 удаа 55000 төгрөг 10 км-ээс дээш бол 1 км тутам 1300-1600 төгрөгөөр нэмж тооцох

Хоёр. Түр саатуулах хашаа /байр/-ны төлбөр

Автомашины төрөл Нэг хоногт
1 Том оврын автомашин, механизм 7.500 төгрөг
2 Суудлын автомашин 5.000 төгрөг
3 Мотоцикль 3.000 төгрөг