|

Энэ өдрийн зурхай /2017.05.09/

 

Өнөөдөр аргын тооллын 2017 оны тавдугаар сарын 9. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын адаг хөх луу сарын шинийн 14. Ангараг гараг. Салхины эх одтой, найман цагаан мэнгэтэй, улаан бич өдөр.

                          Барилдлага: Хүчин төгсөх 
                          Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 
                          Суудал: Ус

Өдрийн наран 5 цаг 26 минутад мандан, 20 цаг 18 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *


ХОНЬ (3/21-4/19)


Янз бүрийн хүмүүстэй уулзах уулзалтууд учир тоймоо алдана. Та галзуурсан мэт ажиллана. Танд ажил зам дээрээс өөрөө урган гарч ирсээр байх болно. Шинэ холбоо танд аз жаргалын шувуухайг барьсан мэт сэтгэгдэл төрнө. Та гэр бүлгүй бол одоо л яг гэр бүлийн амьдралаа зохиох цаг тань болж.


ҮХЭР (4/20-5/20)


Таны маш их цаг хугацаа хөрөнгө мөнгө хүчээ зарцуулсан төсөл таны сэтгэлийг гонсойлгоно. Хэрвээ таны түншүүд өчүүхэн бага төдий ч эргэлзээ төрүүлбэл ямар ч тохиолдолд эрсдэлтэй ажил хэрэгт бүү оролц. Энэ сарын дундуур санхүүгийн алдагдалд орох магадлал маш өндөр байна.


ХАМТАТГАХ (5/21-6/21)

Үдээс өмнө хэрэгтэй хүнтэйгээ танилцана. Таны хамтрагч холоос ирэх хүн байж магадгүй. Ажлын гэрээ байгуул. Хайр сэтгэлийн асуудалд хүндрэл гарч, хэрүүл маргаан хосыг салахад хүргэж болзошгүй. Бүх хүчээ шавхаж, асуудлыг бодитойгоор харахыг хичээ.


 МЭЛХИЙ  (6/22-7/22)   

Амьдрал нэгэн хэвийн мэт санагдана. Бусдын сүүдэрт байж, өдрийг аль болох тайван өнгөрөөхийг хичээ. Ингэснээр та муу санаатнуудын явуулга, удирдлага, төр засагтай зөрчилд орох ноцтой асуудлуудаас зайлсхийж чадна. Хэрэв та хангалттай мөнгөтэй бол ямар нэгэн эмнэлэг, асрамжийн газрыг материаллаг байдлаар дэмж. 


АРСЛАН (7/23-8/22)   

Ажил хэрэг бүтээх тааламжтай мөч үргэлжилсээр. Материаллаг байдал сайжирч элбэг хангалуун байна. Хилийн чанад дахь түнштэйгээ бүтээлч харилцаатай байх нь санхүүгийн байдлыг бэхжүүлэхэд маш их нөлөөлнө. Бусад орны соёл түүхийг судалж, танилц.


ОХИН (8/23-9/22)

Аюултай өдөөлт, балмад үйл явдалтай тулгарах өдөр. Ойр дотныхоо хүмүүстэй ярихдаа анхааралтай байхгүй бол нэг л эвгүй үг хэрүүл үүсгэнэ. Энэ өдөр гэнэт өвдвөл өвчин тань хүндэрч болзошгүй тул өөрийгөө хамгаалж тоос шороотой газраас хол бай. Толгойн өвчин таныг зовоож ажиллахад хүндрэлтэй болж, сэтгэл санаа дордоно.


ЖИНЛҮҮР (9/23-10/22)   

Олон тооны харьцаа, хэлэлцээр, уулзалтууд, захидал харилцаа, утсаар ярих, хичээл сурлага таныг тамирдуулах бололтой. Эрч хүчээ тарамдуулахгүй байж, шаардлагагүй хүнтэй харьцахгүй бай. Үнэн хэрэгтээ өөрт тань хэрэггүй зүйлүүдийг хийхээсээ татгалзагтун. Сэтгэл санааныхаа байдлыг хянаж, гутранги үзэл гаргахгүй байхыг хичээгээрэй.


ХИЛЭНЦ (10/23-11/21)   

Энэ ордны эрчүүдэд орчин тойрноо шинээр харж, олон хүний тухай тогтсон үзэл бодлоо өөрчлөх боломж олдож байна. Хамаатнууд болон хамт ажиллагсад зоригтой алхмууд хийж таныг гайхшруулна. Хэрвээ хамт олны дотор зөрчил үүсвэл тэднээс зайгаа бүү барь. Таны оролцоо нөхцөл бүтцийг аварч чадна. Түүнчлэн таны нэр хүнд ч өсөх болно.


НУМ (11/22-12/21)

Мэргэжлийн эсвэл хувийн ажлаар алс хол явна. Тэнд таныг хуучин нөхөд, танилууд тань баяртай угтана. Өвчтэй хүмүүс өнөөдөр эрүүлжих нь. Өөрийн өвчний тухай аль болох бага ярь. Тэгвэл та түргэн эдгэрнэ. Хуучны тасарсан харьцаагаа сэргээхэд таатай. Хэрвээ та хувь заяаны эсвэл нөхцөл байдлын эрхээр ганц бие бол хуучны дотно хүнтэйгээ харьцаагаа сэргээхээр оролдоод үз.


МАТАР (12/22-1/19)

Өнөөдөр олонхи нь хамтран ажиллагсад, удирдлага, өөрийн хамт олонтойгоо ажил хэргийн асуудлуудаа албан бус нөхцөлд шийдэх болно. Ийм үед бичиг хэргийн асуудлуудын дутуу дулимаг байдлаас болж будлиан үүсэх магадлалтай. Эхнэртэйгээ муудаж болзошгүй чухал шийдвэр гаргахаас татгалз. Удаан эвдрэлцэх алдаа гаргаж болохыг од эрхэс танд сануулж байна.


ХУМХ (1/20-2/18)

Эргэлзээ таныг зовооно. Та хэдий баян, бусдын хайрыг татсан хүн байсан ч өөрийгөө чамлах нь. Таныг ирээдүйд болох ядуу зүдүү байдал, таагүй сэтгэл гонсойлгосон явдал дотны хүмүүс, гэр бүлийнхэн найз нөхөд, түншүүдийн өвчин, сэтгэл санааны цохилттой холбогдон санаа зовоох зүйлс гарна. Урьдын нүглээ наминчлахад ихээхэн хүч шаардагдах тул сайн амарч тайвшрахыг зөвлөж байна.


ЗАГАС (2/19-3/20)

Шинэ долоо хоногийн эхнээс та ажил хэрэгтээ үсрэлт хийнэ. Та авъяас чадвараараа гайхагдаж өөрөөрөө бахархах болно. Шинэ ажил хэрэг амжилттай болохыг од эрхэс зааж байна. Шинэ ажил эхлэхийн өмнө урьдын ажлын талаар эрүүлээр дүгнэлт хийж цаашдын үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг яаралгүй тодорхойл. Бүтэхгүй зүйлийг бүтээх гэж бүү оролд. Гол нь баяр баясгалантай уур амьсгалаа хадгалж нэмэгдүүлэхийг хичээ.