|

Аж үйлдвэрийн хувьсгалд чирэгдсэн "Манкурт боол"-ууд

Аж үйлдвэрийн хувьсгалд чирэгдсэн "Манкурт боол"-ууд

 

Киргизийн нэрт зохиолч Чингиз Айтматовын "Зуунаас ч урт өдөр” романд "Манкурт боол”-ын тухай өгүүлдэг. "Манкурт боол”-уудад аймшигтай эрүү пгүүлт тулган толгойг нь ширлзж, оюун санааг нь хөнөөдөг. Ингэснээр ямар омог төрлийн хэн болохоо ч мэдэхгүй, хүүхэд ахуйгаа, эцэг эхээ дурсан санаж мэдэхгүй, нэг үгээр хэлбэл өөрийгөө хүн гэж ухаж ойлгодоггүй, зүгээр л хэн нэгний хий гэснийг хийдэг уураг тархигүй нэгэн болдог талаар гардаг.

 

Тэгвэл Монголын ард түмэн яг "Манкурт боол” шиг болчихсон гээд хэлчихэд нэг их хатуудсан болохгуй болов уу. Учир нь иргэдээ нам болгон талцуулж, амьдралыг нь шийддэг. Хөдөлмөрлөхийн оронд амар аргаар мөнгө олох тухай боддог. Төрийн сэнтийд луйварчид суучихаад эдийн засгийн аргаар боолчилж, мөлжөөд байхад иргэд нь тэр болгоныг хүлцэж, чимээгүйхэн л гэлдэрнэ. Яг л ‘‘Манкурт боол” шиг. Монголд аж үйлдвэрлэл хөгжих ёстой гэж ярьдаг. Бараг 30-аад жил ярьсан ч үйлдвэрлэл хөгжсөнгүй.

 

Ажлын байр бий болсонгүй. Иргэд нь амьдрахын эрхэнд төрсөн нутаг, элгэн саднаа орхиж, гадаад руу дүрвэж байна. Энэ бол Монголын үнэн төрх. 1936 оны дайн тулаантай ороо бусгаа үед Монголын 40 мянган гаруй хүн гадаад руу дүрвэж байсан туүхтэй. Тэгвэл өнөөдөр, орчин үед Монголын 250 мянган иргэн гадаад орныг зорьжээ. Эх орондоо ажилтай, орлоготой амьдрах нөхцөл байхгүй учраас шүү дээ. Энэ бол нийгмийн өвчин. Одоо бүр ужиграх тийшээ хандаж байна. Энэ өвчнийг олж хараад ярьдаг, дуугардаг аавын хүүхэд улстөрчдийн дунд алга. Ядаж аж үйлдвэрийн нэгдүгээр хувьсгалын манлайлагчид хэрэгтэй байна. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх тухай хорь гаруй жил ярилаа. Гэвч өнөөдөр хөгжил нь ямар төвшинд байгааг бид бүгд мэднэ.

 

Нэг жишээ дурдья. Монгол Улс социализмын үед мал аж ахуйгаас аж үйлдвэрийн орон болох зорилго тавьж, таван жилийн хугацаанд олон салбарт үйлдвэржилтийн бодлогыг маш амжилттай хийж байсан түүхтэй. Харин сүүлийн 26 жилийн хугацаад хэт нээлтгэй, зах зээлийн нийгмийн ачаар дотоодын үйлдвэрүүдээ дампууруулчихсан. Өнөөдөр дэлхийд аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал буюу "Смарт” ухаалаг аж үйлдвэрийн салбар цэцэглэн хөгжиж байна. Гэвч манайх яг л эхлэл цэг дээрээ зогсчихсон. Өчигдөр Үндэсний хөгжлийн газарт Германы инновацийн зөвлөх Байссвенгер уригдан ирж аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын талаар илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ далхийн үйлдвэрлэлийн цахим сүлжээг ашиглаж, орон нутаг, үндэстний үнэт зүйлийн гинжин хэлхээ, бизнес загварын талаар мэдээлэл өгсөн юм. Гэвч эдгээр зүйл нь манайд ашиглагдах уу гэдэг нь эргэлзээтэй. Өмнөхөө шийдэж чадаагүй байж, шинэ зүйлийг хэрэгжүүлэх гзж зүтгэх хэрэг байна уу. Бид аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгалын араас хөөгөөд гүйцэж чадах уу. Аль эсвэл заль гаргаж өөдөөс нь амлах уу гэдэг асуудал тулгарч байгаа юм.

 

Аж үйлдвэрийн хувьсгал Монголд ямархуу төвшинд байгааг бид наад зах нь өөрсдийн хэрэглээнээсээ хараад үзэх хэрэгтэй. Таны хэрэглэж байгаа идзж, уух, өмсөх, зүүхээс эхлээд хоёр мянга гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн бий. Эдгээр бүтээгдэхүүнээс "Made in Mongolia” гэсэн бүтээгдэхүүн хэдэн ширхэг байна вэ. Мэдээж цөөхөн бий. Монгол Улс үндэсний бүтээлч чанарыг хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэл дээр суурилсан эдийн засгийн тогголцоог бүрдүүлэх чиглэлээр тодорхой алхам хийж чадаагүй. Социализмын үед монголчууд зургаан мянган нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 100 мянган ажилчин ангитай байжээ. Гэтэл өнөөдөр энэ ажилчин анги алга болсон. Томоохон үйлдвэрүүд агуулах сав болж, худалдааны байгууллага болоод дуусч байна. Тиймээс Солонгос, Япон, ОХУ-ын хөгжлийг харах хзрэгтэй. Эдгээр орон дотоодын зах зээлээ хамгаалах, худалдааны алдагдлыг барих, импортын гаалийн татваруудаа ижил төвшинд байлгах зэрэг макро төвшиний зохицуулалтаа зөв хийж чаддаг.

 

Харин манайд ийм зүйл байхгүй. Жишээлбэл, Хятадтай худалдаа хийхдээ арван хонь өгөөд арван бэлэн гоймон авдаг. ОХУ-тай худалдаа хийхдээ арван хонь өгөөд арван ширхэг алим авах жишээний. Энэ жишээ манай гадаад худалдаа асар их алдагдалтай байгааг харуулж байгаа юм. Наад зах нь гаалийн тарифын бодлогоо хараад үз. Бид ОХУ руу бараа гаргалаа гэхэд 20-63 хувийн татвар төлдөг. ОХУ манайх руу бараа оруулахдаа 5 хувийн татвар телдөг. Асар их зөрүү байгаа биз. Энэ нь монгол бараа бүтээгдэхүүн ямар ч өрсөлдөх чадваргүй байгааг илтгэж байна. Тиймээс дотоодын зах зээлээ хамгаалах бодлого бүрдээгүй тохиолдолд Монголд хичнээн сайхан юм яриад нэмэргүй. Үйлдвэр хөгжихгүй. Монгол үндэстэн бэлэнчлэх сэтгэлгээндээ автаж газрын дороос алт, зэсээ ухаж гаргаад оронд нь хувцас хунар худалдан аваад л дуусдаг. Тиймээс үйлвэрлэл дээр түшиглэсэн эдийн засгийн загварчлалыг бий болгох хэрэгтэйг Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан хэлж байна.

 

Түүнчлэн монголчуудад "Эх оронч худалдан авалт” дутагдаж байна. Гадны л юм бол сайхан гэдэг үзэл санаанд автчихсан. Монгол Улс цаашид оршин тогтнохын тулд өөрсдийн гэсэн үндэсний эдийн засгийн тогтолцоотой болох хэрэгтэй. Яг Япон шиг. Япончууд Хятадын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг хилээрээ давуулдаггүй. Нэг цамц Японд арван ам.долларын үнэтэй байхад Хятадад нэг ам.долларын үнэтэй байдаг. Гэвч Япон Улс оршин тогтнохын тулд бага үнэтэй байсан ч гадны бараа бүтээгдэхүүнийг улсдаа оруулдагтүй. Эдийн засаг, тусгаар тогтнолоо хамгаалж байгаагийн хамгийн тод жишээ гэвэл энэ. Харин манайд эсрэгээрээ. Энэ талаар ярьдаг ганц ч төрийн түшээ байдаггүй. Монгол хэмээх үндэстнийг "Паник”-нд оруулж, "Манкурт боол " мэт болгочихсон. Юу ч сэтгэдэггүй үндэстэн болж хувирч байна. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх талаар хорь гаруй жил ярилаа. Өнөөдөр өндөр технологийн таван мянган хүнтэй үйлдвэр босгосон бил үү. Уг нь Монголд хөнгөн үйлдвэрийн салбар тодорхой хэмжээгээр хөгжсөн. Малын гаралтай нэхий, ноос, ноолуураар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэр цөөнгүй бий.

 

Харин суурь аж үйлдвэрийн салбар буюу металлурт машин байгууламж, хими технологийн үйлдвэрүүд байхгүй. Энэ үйлдвэрүүдийг хөгжүүлэхийн тулд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтыг татаж, хууль эрх зүйн орчныг нь бий болшх хэрэгтэйг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Тухайлбал, манайд 760 гаруй мянган авто машины буюу 4-5 тэрбум ам.долларын зах зээлийн багтаамж байгаа гэнэ. Үүн дээр 365 хоног тогтвортой үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэлийн цоо шинэ тогтолцоог бий болгох боломжтой гэдгийг судлаачид хэлдэг. Үүнийгээ л ашиглах хэрэгтэй байна. Хэрэв ашиглаж чадахгүй, урсгалаараа "Манкурт боол” мэт явсаар байвал биднийг юу хүлээх нь тодорхой Эдийн засгийн колоничлолд орж, "Ноён Ким”-ийн шалыг арчаад л амь зуух болно. Ухаантай, сэхээтэй нэг нь үр хүүхдээ аваад гадаад руу зугатаад алга болох байх.


У.САРАНГЭРЭЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/