|

Дархан сум 2016 оны төсвөө баталлаа

Дархан сумын ИТХ-ын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдаан болж, сумын 2015 оны тодотгосон төсвийг 24,360.7 сая төгрөгөөр, 2016 оны төсвийг 25,766.9 сая төгрөгөөр батлав.

Мөн сумын төсвийн тодотголоор татварын орлогыг 372,6 сая төгрөгөөр бууруулж 1,172.8 сая төгрөг байхаар тогтоолоо. 2015 оны сумын тодотгосон төсвийн нийт орлогыг 24,360.7 сая, үүнээс орон нутгийн орлогыг 1,208.4 сая, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 1,640.0 сая, тусгай зориулалтын шилжүүлгийг 21,430.3 сая, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүдэг байгууллагын өөрийн орлогыг 82.0 сая төгрөгөөр батлав. Түүнчлэн зарлагын хувьд орон нутгийн урсгал зарлагыг 1,206.5 сая, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтыг 1.9 сая, "Орон нутгийн хөгжлийн сан”-гийн зардлыг 1,640.0 сая, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 21,512.3 сая төгрөгөөр тус тус баталлаа. Харин сумын 2016 оны төсвийн нийт орлогыг 25,766.9 сая, үүнээс орон нутгийн орлогыг 1,743.1 сая, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг 1,508.7 сая, тусгай зориулалтын шилжүүлгийг 22,436.3 сая, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүдэг байгууллагын өөрийн орлогыг 78.8 сая төгрөг. Зарлагын хувьд орон нутгийн төсвөөр санхүүжих урсгал зарлагыг 1,141.3 сая, аймгийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 601.8 сая, "Орон нутгийн хөгжлийн сан”-гийн зардлыг 1,508.7 сая, тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжих байгууллагын зарлагыг 22,515.1 мянган төгрөгөөр тус тус баталлаа. Тус сумын ИТХ-ын дарга Т.Тулга:-"Бид сумынхаа ИТХ-аа хийж төсвөө батлалаа. Ирэх 2016 он манай сумын хувьд төсөв санхүү танагдаж байгаа ч төрийн ажил хэвийн явагдах боломжтой” гэв.

Дархан хот буюу Дархан сум нь аймгийнхаа нийт хүн амын 90 орчим хувь нь оршин суудаг улсын хэмжээнд хамгийн олон хүнтэй буюу 90 гаруй мянган хүн амтай сум юм.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу