|

Америк цэрэг Литвийн Дотоод яамны барилга руу шээжээ

Америк цэрэг Литвийн Дотоод яамны барилга руу шээжээ

АНУ-ын армийн албан хаагч цэрэг Вильнюс дэх Литвийн Дотоод явдлын яамны барилга руу бие зассан хэрэг гарчээ. "BaltNews” агентлаг энэ талаар мэдээллээ. Хэрэг өчигдөр буюу энэ сарын 20-ны шөнө гарсан байна.

Түүний гэмт үйлдлийг харсан цагдаа нар тэр даруйд нь саатуулж, хуулийн холбогдох заалтуудыг уншиж өгснийхөө дараа 15 еврогийн торгууль бичээд тавьж явуулжээ.

Умард Атлантын цэргийн эвслийн гишүүн орнуудын цэргийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа хотдоо гэмт хэрэг зөрчил гаргах явдал гардаг ч хамтын ажиллагааны ашиг сонирхлын үүднээс дараад өнгөрөх нь олон байдаг гэнэ.

Тухайлбал, Эстон дахь УАЦЭ-ийн албан хаагчид нутгийн иргэдтэй зодолдсон гэсэн мэдээлэл өнгөрсөн хоёрдугаар сард цацагдсан ч тус улсын Ерөнхий сайд Мик Марран "Энэ мэдээллийг Оросын тусгай албанаас зориудаар тараасан байх” гэсэн мэдэгдэл хийж байсан удаатай юм. 

Балтийн тэнгис орчмын Латви, Литва, эстон улсууд 2004 онд УАЦЭ-д элссэн бөгөөд өдгөө эдгээр гурван улсын нутагт эвслийн гишүүн орнуудын 4000 орчим цэргийн албан хаагч байрлан үүрэг гүйцэтгэдэг юм.