|

Дэлхийн хүн ам 2050 онд 9.8 тэрбумд хүрнэ

Дэлхийн хүн ам 2050 онд 9.8 тэрбумд хүрнэ
НҮБ-ийн тайланд дурьдсанаар 2017 оны эхээр дэлхийн хүн ам 7.6 тэрбум байгаа бол 2050 онд энэ тоо 9.8 тэрбумд хүрэх аж. Мөн Энэтхэгийн хүн ам 7 жилийн дотор хурдацтайгаар өсөн нэмэгдэж хүн амынхаа тоогоор Хятад улсын өмнө орохуйц өнөр өтгөн болох юм.  Тус тайланд 2050 онд Нигери улсыг хүн амын нягтаршил ихтэй эхний гурван орны нэг болно хэмээн бичжээ. "Манай дэлхийн хүн ам жил бүр 83 саяар нэмэгддэг бөгөөд энэ хэвээр өсвөл хүн амын тоо маш өндөр болно. Гэхдээ ирээдүйд төрөлт буурах байх гэж таамаглаж байна” хэмээн НҮБ-ийн Төлөөлөгч мэдэгдлээ.

Дэлхийн хүн ам 2050 онд 9.8 тэрбумд хүрнэ

Төрөлт одоо байгаа жишгээрээ явбал 2030 онд дэлхийн хүн ам 8.6 тэрбум, 2050 онд 9.8 тэрбум, 2100 онд 11.2 тэрбум болж өсөх юм. Нигери улсын хувьд Африк тивийн 26 улсаас хүн амын өсөлт маш хурцадтай явагдаж байгаа орны тэргүүнд бичигдэж буй бөгөөд 2050 онд тус улсын хүн ам хамгийн багадаа одоо байгаа тоог хоёр дахин нэмсэнтэй тэнцэхүйц болж өсөх төлөвтэй байна.

Хүн амын насжилтын хувьд 2050 онд 60 ба түүнээс дээш настнууд 2 дахин, 2100 онд 3 дахин өсөх магадлалтай. Энэ насны буюу хөгшчүүд 2017 онд 962 сая, 2050 онд 2.1 тэрбум, 2100 онд 3.1 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа ажээ.