|

Монголын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулав

Монголын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцуулав

"Нээлттэй нийгэм форум”-аас "Монгол ньюс” мэдээллийн төвд 11.00 цагаас мэдээлэл хийж, Монгол Улсын өрсөлдөх чадварын зэрэглэлийг танилцууллаа.

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг тайланд Монгол Улс өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 орноос 104 дүгээрт жагсчээ. Монгол улсын хувьд энэ тайланд хамрагдсэн цагаас эдийн засгийн өрсөлдөх чадвараар дорвитой ахиц гараагүй талаар албаныхан онцоллоо.

Энэ үзүүлэлтийг тухайн улсын хөдөлмөрийн зах зээл, бизнесийн орчин, макро эдийн засгийн тогтвортой байдал, дэд бүтэц гэх мэт 12 тулгуур үзүүлэлтээр эрэмбэлдэг ажээ.


Монгол Улсын Өрсөлдөх чадварын оноо, зэрэглэл, 2005-2015 он

Эх сурвалж: Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн өрсөлдөх чадварын тайлангууд дээр үндэслэн нэгтгэв.


Бизнес эрхлэхэд саад болж буй гол хүчин зүйлс (2015 ба 2015 он)

 

Б.ЗОЛЗАЯА

www.news.mn