|

Эгшиглэнт чимээ хамтлагийн багш С.Жамьянхорол гавьяат багш боллоо

"Авьяаслаг монголчууд” шоуны ялагчаар тодорч 100 сая төгрөгийн эзэн болсон Эгшиглэнт чимээ хамтлагийн багш С.Жамьянхорол өнөөдөр МУГБ хэмээх эрхэм хүндтэй цол, тэмдгээр энгэрээ мялаалаа.

Тэрбээр бүхий л насаа хөгжмийн урлагийн төлөө зориулж, тэр олон хүүхдийг сэтгэлээсээ бэлтгэж, "Авьяаслаг монголчууд” шоуны ялагч болгож чадсан. Тийм болохоор түүний нөр их хөдөлмөр, зүтгэл, авьяасыг бахдахгүй байхын аргагүй.

Дээрээс нь бүхий л зүйлийг ашиглаж хөгжмийн зэмсэг хийх санал санаачилгыг гаргаж, түүнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж яваа нэгэн. Ийм тууштай тэмцэгч. Тууштай хүнийг бурхан хүртэл шагнадгийн жишээ энэ юм. Шинэхэн гавьяатдаа болон эрхэм шавь нарт нь баяр хүргээд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Т.Болормаа