|

Шинэ жилийн баярын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ

2015 оны 12-р сарын 28-наас 2016 оны 01-р сарын 04-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

-Хугацааны дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно-


Баруун аймгуудын нутгаар31, 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-4 нд зарим газраар цас орж явган шуурга шуурна. 31, 3-4-нд салхи нутгийн өмнөд хэсгээр түр зуур 16 м/с хүрч шрүүснэ. Идэр, Тэс, Хүрэн бэлчрийн хөндийгөөр шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26  хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


Төвийн аймгуудын нутгаар: 28, 31, 2-нд нутгийн хойд хэсгээр, 4-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 16-21 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна.


Зүүн аймгуудын нутгаар: 29-нд зарим газраар, 1-2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хэсгээр цас орж салхи баруун хойноос 12-14 м/с хүрч явган шуурга шуурна. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм,  өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 13-18 хэм хүйтэн байна.


Говийн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна.