|

“Entrepreneur awards-2015” Оны шилдэг Аж ахуй нэгжүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа

 

Дархан-Уул аймгийн ЗДТГазар, ХАҮТанхим хамтран аймгийн 2014 оны ТОП-5 ААН, "Entrepreneur awards-2015” Оны шилдэг Аж ахуй нэгжүүдэд шагнал гардуулах ёслолын ажиллагаа амжилттай зохион байгууллаа.
Дархан-Уул аймгийн бизнесийн салбарынхны тухайн жилдээ хийж бүтээсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, хэрэгжүүлсэн шинэлэг үйл ажиллагаа, хүрсэн амжилтыг "Entrepreneur awards-2015” шалгаруулалтаар, Аймгийн ТОП-5 ААНэгжийг тухайн оны аймгийн ДНБ-ний хэмжээ, ажиллагсадын тоо, нийт татварын орлого болон тухайн байгууллагын жилийн борлуулалтын орлого, улсад төлсөн нийт татвар болон нийгмийн даатгалын хэмжээ, байгууллагын ажиллагсадын тоо зэргийг харьцуулан тусгай томъёололоор тооцон гаргаж шалгаруулдаг билээ.

Ингээд Дархан-Уул аймгийн 2014 оны ТОП-5 ААН-ээр
1. Батламж №01 Дархан Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК
2. Батламж №02 Дархан Дулааны Цахилгаан станц ТӨХК
3. Батламж №03 Шарынгол ХК
4. Батламж №04 Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК
5. Батламж №05 Дархан Нэхий ХК-д тус тус шалгарлаа.

 

 

Entrepreneur awards-2015 бизнесийн байгууллагуудын шилдгүүдийн номинацийн эзнээр
1. Шилдгийн шилдэг байгууллага /Гранпри/ - ДАРХАН МИНЖ ХХК
2. Нийгмийн хариуцлагатай байгууллага – Дархан Ус суваг ХК
3. Оны шилдэг маркетингтай байгууллага – Номин тав трейд ХХК
4. Шилдэг үйлчилгээтэй банк – Голомт банк
5. Оны шилдэг хэвлэх үйлдвэр – Топ электроникс ХХК
6. Оны шилдэг эко хүнс үйлдвэрлэгч – Их мориг ХХК
7. Оны шилдэг хоршоо – Зүйлт хоршоо
8. Оны шилдэг үйлчилгээтэй эмнэлэг – Дархан Харзтай ХХК
9. Оны шилдэг орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгч – Дархан Зиг ХХК-ийн захирал Б.Даваажав
10. Оны шилдэг орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгч – Ид шид ХХК-ийн захирал Ж.Одгэрэл

 

 

Нэр төрийн шагнал ШИЛДЭГ СЕО - Дархан Хүнс ХК-ний гүйцэтгэх захирал А.Тунгалаг
ТОП болон Шилдэг ААН-ээр шалгарсан бизнес эрхлэгч та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе