|

Канад сангийн 2017 - 2018 оны төслийн дэмжлэг зарлагдлаа

Канад сангийн 2017 - 2018 оны төслийн дэмжлэг зарлагдлаа

Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөр нь орон нутгийн бүлэглэл, төрийн бус байгууллага, орон нутгийн төрийн институтын орон нутгийн хөгжлийн чиглэл дээр дэмжлэг үзүүлдэг байгууллага юм. Тус байгууллага нь 1997 оноос эхлэн Монгол улсад ядруулыг бууруулах, сайн засаглалыг бэхжүүлэх чиглэлээр нийт 6 сая гаруй канад долларын санжүүжилтыг хийгээд байгаа аж.

Байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь Мэргэжлийн түвшинд бизнес төсөл, төлөвлөгөө боловсруулах, байгууллагын удирдах болон ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх сургалт зэргийг явуулдаг юм. Мэргэжлийн түвшинд бизнес төсөл, төлөвлөгөө боловсруулах сургалт нь анхан, ахисан шатны гэсэн хоёр сургалттай бол байгууллагын удирдах болон ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлэх сургалт нь харилцаагаар манлайлах. хандлагыг эерэгжүүлэх, хэвшүүлэх, ажлын цаг ашиглалт ба бүтээмж нэмэгдүүлэх, гомдол, стрессын менежмент, багаар ажиллах, маркетинг, борлуулалт зэрэг сургалтуудтай.

Сургалтын давуу тал нь 100 хувийн мэргэжлийн түвшний төсөл боловсруулалт, 100 хувийн практик сургалт явуулдгаараа ихээхэн онцлогтой.

Түүнчлэн мөн Канад сангийн 2017 - 2018 оны төслийн дэмжлэг зарлагдсан бөгөөд тус төслийг дараах таван чиглэлээр сонгон шалгаруулах аж. Энэхүү сонгон шалгаруултад

-охид эмэгтэйчүүдийг чадавхижжуулах,

-жендерийн тэгш байдлийг хөхүүлэн дэмжих, хүний хөгжил буюу эрүүл мэнд, хоол, тэжээл боловсруулах чиглэл,

-хүний эрх, хариуцлагатай засаглал, ардчилал, энх тайванч плурализм олон төрөл байдлыг түгээхэд манлайлах

 -Хүртээмжтэй ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих,

-Ус, уур амьсгалын өөрчлөлт зэрэг байгаль орчныг хамгаалах арга хэмжээг дэмжих гэсэн таван сэдвийн хүрээнд орон нутгийн санаачилга хөтөлбөрийн төслийн дэмжлэгийг зарлажээ.

Харилцах утас: 70114140, 99084140

 

Канад сангийн 2017 - 2018 оны төслийн дэмжлэг зарлагдлаа