|

Пакистанд олсон зам тасарч, 12 хүн амиа алдлаа

Пакистанд олсон зам тасарч, 12 хүн амиа алдлаа

Пакистаны хойд хэсгийн Гальят мужид уул хооронд татсан олсон зам тасарч, зорчигчидтой бүхээг доош унаснаас 12 хүн амиа алдсан хэрэг гарчээ. "Geo TV” телевиз энэ талаар мэдээллээ. Нас барсан хүмүүсийн дунд нэг гэр бүлийн дөрвөн гишүүн байсан гэнэ. Гэрчүүдийн хэлснээр, тухайн өдөр салхи шуургатай байсан нь осол гарахад нөлөөлжээ.

Энэтхэг, Пакистан улсын уулархаг мужуудад олсон зам их түгээмэл байдаг. Энэ хэрээр осол гарах явдал гардаг байна. Тухайлбал, энэ сарын 25-ны өдөр Энэтхэгийн амралт сувиллын хотод олсон зам тасарч, долоон хүн амиа алджээ.