|

Дубайн “Бамбар” цамхагт галд гаржээ


Дубайн “Бамбар” цамхагт галд гаржээ

Дубай хотын бэлгэдэл болсон тэнгэр баганадсан цамхагуудын нэг болох Torch Tower галд өртжээ. Өчигдөр  орон нутгийн цагаар 22.00-ийн орчим гарсан уг гал 86 давхар цамхагийн нэг талыг бүхэлд нь шатаасан байна. 1105 фүүт өндөр Torch буюу Бамбар цамхагт гарсан галыг бүрэн унтраахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байгаа юм.

Дубай хотын Цагдаагийн албаны хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр цамхагт гарсан гал 9 давхраас эхэлсэн бөгөөд гал сөнөөгчид, иргэний хамгаалалтын ажилчид түргэн шуурхай арга хэмжээ авч буй ажээ. Дубайн Иргэний Батлан хамгаалах хүчнийхэн "Бамбар” цамхагт байсан хүмүүсийг бүгдийг аюулгүй гаргаж чадсан бөгөөд одоогоор гэмтэл авсан хүн алга байгаа гэж The Independent сайтаас мэдээллэж байна.

"Бамбар” цамхаг бол дэлхийн хамгийн өндөр цамхагуудын нэг бөгөөд 2011 онд анх нээгдэж байсан. Тус цамхаг 2015 оны хоёрдугаар сард гал гарсны улмаас түр хугацаагаар хаагдаж байжээ.

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу