|

Каррагер: Конте жилийн дараа гэхэд “Челси”-гээс яваагүй байвал би гайхна...


Каррагер: Конте жилийн дараа гэхэд “Челси”-гээс яваагүй байвал би гайхна...

SkySports-ийн эксперт, "Ливерпуль”-ийн хамгаалагч асан Жейми Каррагер "Челси”-д Антониод Конте удаан тэсэхгүй гэж таамаглаж буйгаа зарласан байна.

"Түүнийг 12 сарын дараагаар "Челси”-д ажилласан хэвээр байвал би хувьдаа гайхна. Эздийн үгийг дуулгавартайхан шиг дагаад явдаг мэргэжилтэн Конте биш байх аа. Ялангуяа аварга болчихоод байхад нь даргалсан хэвээр байвал тэр тэвчихгүй. Дасгалжуулагч багийнхаа асуудлыг хэвлэлд ил дэлгээд ирэхээр клубт сайн зүйл болдоггүй.

"Челси”-д өөрийн гэсэн их энэрэлгүй бизнес загвар байдаг шиг надад санагддаг. Энэ талаараа тэд "Реал Мадрид”-тай төстэй. Тэд дасгалжуулагчаа бусад шиг нэг их үнэлж, хүндэлдэггүй. ТэдХАМГИЙН САЙН дасгалжуулагчийг ч 12 сарын дараагаар хөнгөхөн халчихаж чадна. Гэхдээ энэ нь тэдний буруу биш. Учир нь Абрамовичийн эринд л "Челси” хамгийн олон цомоо гардлаа шүү дээ.

"Челси”-гийн гэсэн тэр загвар бол эзэн, захирал болон удирдлагуудын хүрээний нөлөө асар хүчтэй байлгадаг. Магадгүй энэ нь Контегийн дургүйцлийг төрүүлж буй байх. Тэр илүү олон тоглогчийг авахыг хүсч буй нь илт байгаа” гэж Каррагер өгүүлсэн байна.