|

ДАРХАНЫ ЗАМД ХЭВТЭЭ ТЭМДЭГЛЭЛ БАЙРШУУЛАВ

ДАРХАНЫ ЗАМД ХЭВТЭЭ ТЭМДЭГЛЭЛ БАЙРШУУЛАВ

 

Орон нутгийн замд гарч буй зам тээврийн осол, хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл” аян явагдаж байгаа билээ.

Уг аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн тасгаас Хонгор сумын нутаг Хустайн даваанаас Дархан Төмөрлөг хүртэл 5 цэгт , Хонгор сумаас Улаанбаатар явах чиглэлд 2 цэгт, нийт 7 байршилд "ХУРДАА ХАС” бичиглэл бүхий анхааруулах хэвтээ тэмдэглэлийг байршуулжээ.
Эх сурвалж: ЗЦА