|

Хойд Солонгос, Сири хоёр хамтрах болжээ

Хойд Солонгос, Сири хоёр хамтрах болжээ

 

НҮБ-аас гаргасан тайланд Хойд Солонгосоос Сири рүү хоёр удаа хориотой нийлүүлэлт хийснийг таслан зогсоосон талаар дурджээ. Сүүлийн зургаан сарын дотор БНАСАУ-аас Сирийн шинжлэх ухааны судалгаа, хөгжүүлэлтийн төв рүү хоёр удаа ачаа илгээсэн байна. НҮБ-аас Хойд Солонгост тавьсан хоригийг зөрчин тус улсхориотой химийн зэвсгийг Сири рүү илгээж байж магадгүй гэнэ.

Дээрх нууц илтгэлийг НҮБ-ын нууц шинжээч нар бэлтгэж, Аюулгүйн Зөвлөлдөө энэ сарын эхээр илтгэжээ. Харин ачааг хэзээ зогсоосон, түүн дотор юу байсан зэрэг нь тодорхой бус байгаа аж.

"Комисс БНАСАУ болон Сирийн хооронд хориотой хамтын ажиллагаа байгаа гэсэн мэдээллийг шалгаж байна. Баллистик пуужин, энгийн зэвсгүүд зэргийг БНАСАУ-аас Сири рүү нийлүүлж байж болзошгүй” гэж "Reuters” агентлаг НҮБ-ын 37 хуудас илтгэл дээр үндэслэн мэдээлэв.

НҮБ-ын хоёр гишүүн орон нь дээрх ачааг илрүүлж, зогсоожээ. Бас нэг гишүүн орон нь үүнийг Хойд Солонгосын том компани, Сирийн Засгийн газар хоорондын тохиролцоо байх магадлалтайг мэдээлсэн байна.

Тэгвэл энэ сарын 16-нд Сирийн Гадаад хэргийн сайдын орлогч Фейсал Микдад АНУ болон Их Британиас террористуудад зэвсэг илгээсэн байсан гэж мэдэгдсэн билээ.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN