|

Сэлхийн хуйвалдаанд оролцогчид сандарч байна

Сэлхийн хуйвалдаанд оролцогчид  сандарч байна

 

Мэргэжлийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроод сайд нар үүрэг гүйцэтгэгч болсноос хойш  6 хонолоо. Хуулийн дагуу 30 хоногийн дотор дараагийн засгийн газар байгуулагдах ёстой. Гэвч улс орны нийгэм эдийн засгийн байдлыг харгалзан заавал 30 хоногийг хүлээхгүйгээр шинэ засгийн газар байгуулагдах хэрэгтэй гэдэг шаардлагыг УИХ-д суудалтай АН-ын даргаас эхлээд олон хүмүүс хэлж байна.

Шинэ засгийн газар МАН-аас байгуулагдах нь тодорхой. Тиймээс МАН "олгой хагаравч тогоон дотроо” гэгчийн үлгэрээр өмнөх асуудал руугаа эргэж харалгүйгээр   үүсээд байгаа асуудлыг нам дотроо чөлөөтэй хэлэлцэж, эрүүл шударга өрсөлдөөнөөр  Ерөнхий сайд, сайдуудын нэрсийг  тодруулах  шаардлагатай байна.

Гэвч МАН доторхи М.Энхболдын фракцийнхан шударга өрсөлдөөнөөр биш мэргэшиж гаршсан нөгөө л "муу аргаараа” асуудалд хандаж байгаа харамсалтай.

Саяхан нэгэн мэдээллийн сайтад Сэлхэд МАН-ын дарга М.Энхболд, Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, С.Баяр нар болон бусад хүмүүс оролцсон нууц уулзалт болсон гэх мэдээлэл гарсан. Эл нууц уулзалтаар өөрсдийн эрх ашгийг ннь хамгаалан ажиллах Ерөнхий сайдаар С.Бямбацогт, Н.Энхболд, Д.Хаянхярваа  нарын нэр дээр тогтож ярилцсан бололтой байна. Мөн тус уулзалтаар Засгийн газар огцруулахад оролцсон талаас Ерөнхий сайдад нэр нь яригдаж байгаа Ц.Нямдоржтой "тохиролцох” хувилбарыг С.Баяр санал болгосон  гэх мэдээлэл байна.

Ийнхүү эрх мэдлийн оргилд олон жил суусан МАНАН фракцийнхан ихэд сандарч шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүнд өөрсдийн хүмүүсээ хэрхэн хамруулах тухай ярьсан бололтой.

Тэд нэг талаар өөрсдийн хийсэн нууц уулзалтын талаарх мэдээллийг "баллуурдах”,  нөгөө талаар нэгэнт олон түмний дунд нэр хүнд нь өсөөд байгаа У.Хүрэлсүхийг харлуулах, гүтгэн гүжирдэх  зорилгоор "У.Хүрэлсүх нар Энканто саунд нууц уулзалт хийсэн” гэх ор үндэсгүй, гүтгэлэгийн шинжтэй мэдээллийг бэлтгэн зарим нэг сайтуудаар гаргасан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар "Энкантод болсон нууц уулзалт” гэх гүтгэлэг  мэдээлэл нь төлбөртэй мэдээлэл юм байна. Ингэж үндэслэлгүй мэдээллийг төлбөр төлж хэвлэл мэдээллийн байгуулагад нийтлүүлэн, олон нийтийн санаа бодолд нөлөөлөх, өрсөлдөгчөө харлуулах гэсэн үйлдэл нь эргээд МАН-ын кадруудыг харлуулж, нам дах эв нэгдлийн эсрэг үйлдэл болж байгааг  хожимдсон ч гэсэн анзаарсан МАНАн-ынхан сандарч байгаа сурагтай.

Түүнчлэн төлбөр авч гүтгэлэгийн шинжтэй, явуургүй мэдээллийг олон нийтэд хүргэсэн сайт, хэвлэл мэдээллийн байгууллагад эрх бүхий байгууллагаар хариуцлага  тооцуулах асуудал  яригдаж байгаа гэнэ.

Ц.Бат

Ташуур.мн