|

ХУЛГАЙД АЛДАГДСАН “ЛЕКСУС-570” МАШИНЫГ ДАРХАН-УУЛ АЙМГААС ОЛЖЭЭ

ХУЛГАЙД АЛДАГДСАН “ЛЕКСУС-570” МАШИНЫГ ДАРХАН-УУЛ АЙМГААС ОЛЖЭЭХан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах "Энхжин” хотхонд алдагдсан "Лексус-570” машин Дархан-Уул аймгаас олджээ. Аймгийн цагдаагийн албан хаагчид энэ сарын 16-17-нд алдагдсан автомашиныг шуурхай илрүүлэн, гэмт этгээдийг саатуулсан байна.

Сэжигтэн нь хохирогчийн гэрийн цонхоор орж автомашиных нь түлхүүр бусад эд зүйлийг хулгайлсан болохыг  урьдчилсан байдлаар тогтоожээ.