|

​БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ У ХАЙ ХОТЫН УДИРДЛАГУУД МАНАЙ АЙМАГТ АЙЛЧИЛЖ БАЙНА

​БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ У ХАЙ ХОТЫН УДИРДЛАГУУД МАНАЙ АЙМАГТ АЙЛЧИЛЖ БАЙНА

 

Дархан-Уул аймагт өнөөдөр /2017.09.24/ БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотын дарга Гао Шихун, Эдийн засаг, мэдээллийн хорооны даргаЛи Чүньшяо, Боловсролын товчооны даргаГао Шиүнвэнь,Монгол-Хятад эмнэлгийн захиралБай Юихао У, Гадаад харилцааны газрын дарга Жан-Янь, Үндэсний хэрэг эрхлэх товчооны Монгол хэлний орчуулагчХөхбаяр нар айлчилж байна. Айлчлалын гол зорилго нь Дархан-Уул аймаг У хай хотын хооронд тогтоосон, эрх тэгш, найрсаг, харилцан ашигтай харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны цаашдын бодлогоо оновчтой, зөв алсын хараатай тодорхойлоход оршжээ. Дархан-Уул аймаг, У Хай хоттой найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай санамж бичгийг 8 сарын өмнө байгуулсан билээ. Энэ хүрээнд тус хотын удирдлагууд манай аймагт хүрэлцэн ирээд байна. Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга С.Насанбат "Богино хугацаанд 2 талын удирдлагууд харилцан бие биедээ айлчилна гэдэг бол бидний харилцаа цаг хугацаатай уралдан хөгжиж байгаагийн илрэл бөгөөдцаашид хамтын ажиллагаа улам өргөжих давуу талтай.” Гэдгийг онцолж байлаа. Мөн уулзалтын төгсгөлд цаашдаа эдийн засаг, худалдаа, эрдэс баялгийн олборлолт, экологийн бүтээн байгуулалт, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд 2 тал хамтдаа хичээж ажиллах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих, харилцан ашигтай хамтран ажиллах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх замаар найрсаг харилцаагаа өргөжүүлэхээр болсон юм. Ирэх 11 дүгээр сарын эхээр тус хотод Дархан-Уул аймгийн төлөөлөл дахин айлчилж санамж бичигт гарын үсэг зурахаар боллоо. БНХАУ-ын ӨМӨЗО-ны У Хай хотын дарга Гао Шихун тэргүүтэй ажлын хэсэг 25, 26-ний өдрүүдэд манай аймгийн эрүүл мэнд, боловсрол, үйлдвэр аж ахуй нэгж, хотын бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцах ажээ. 
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу