|

"Моно Лиза" зургийн нооргийг олжээ

"Моно Лиза" зургийн нооргийг олжээ

 

Нэрт зураач Леонардо да Винчигийн алдарт бүтээл "Мона Лиза”-ийн хөрөг зургийн нооргийг олсон гэж Францьш урлаг судлаачид мэдээлсэн байна. Парист байдаг Луврын музейд хийсэн шинжилгээ судалгаагаар уг ноорог зургийг Леонардо зурсан гзж музейн ажилтнууд үзэж байгаа юм. Уг зураг нь Францын нийслэлээс хойд зүгт орших Шангиллигийн ордонд байрлах Кондегийн музейгийн Сэргэн мандалгын үеийн уран зургийн цуглуулгад 1862 оноос хойш хадгалагдаж байжээ.

 

Леонардо Да Винчи нь /1452-1519/ Сэргэн мавдалтын үеийн агуу зураачдын гог бөгөөд түүний "Мона Лиза” буюу "Ла Жоконда” гэж алдаршсан тосон будгийн зураг нь дэлхий нийтзд хүлээн зөвшөөрөгдсөн урлагийн үнэт бүтээлийн нэг юм. Уг зургийг бес даавууны худалдаачин, флоренцын түшмэл Франческо дель Жокондо өөрийн эхнэр Лиза Герардинигийн хөргийг зуруулахаар захиалга өгч зуруулсан гэж үздэг. Уг зурган дээр эмэгтэйн нүүр, гарыг үнэхээр онцгой дүрсэлж чадсанд уг зургийн гол үнэ цэнэ оршино гзж уран зураг судлаач Матье Делдикк "Эженси Фрэнс Пресс” мэдээллийн агентлагт ярилдлага өгөхдөө хэлсэн байна. Тэрбээр "Энэ бол яг хуулбар биш юм. Харин Леонардо амьдралынхаа сүүлийн жилүүдэд "Мона Лиза”-г зурахын хажуугаар бас өөр нэгэн зурган дээр ажиллаж байсан бөгөөд түүнийг бид энд харж байна. Энэ нь бараг тосон будгийн зургийн бэлтгэл ажил байсан байна” гзжээ.


Ц.ДАВАА /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу