|

“Өсвөрийн аврагч-2017” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

“Өсвөрийн аврагч-2017” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

 

Е
рөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд "Өсвөрийн аврагч-2017” тэмцээнийг Дархан-Уул аймгийн ЗДТГ, ОБГазартай хамтран зохион байгууллаа. Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Өсвөрийн аврагч” тэмцээний гол зорилго нь сурагчдын бие бялдрыг хөгжүүлэх, иргэдэд болзошгүй аюул, ослын үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалахад сургаж дадлагажуулах анхан шатны мэдлэг олгоход оршжээ. Тэмцээнд Дархан-уул аймгийн нийт 18 ЕБС-ийн 10-12 дугаар ангийнхан сурагчид оролцож 7 төрөлт тэмцээнээр өөр хоорондоо өрсөлдсөн байна. 120 гаруй өсвөрийн аврагчид оролцсон тус тэмцээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат оролцож тамирчдад амжилт хүслээ. "Өсвөрийн аврагч – 2017” тэмцээн нь орон даяар зэрэг явагдаж байгаагаарай онцлог нэгдүгээр байранд Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн баг, 2 дугаар байранд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн лицей сургууль, 3 дугаар байранд Дархан сумын 4 дүгээр сургуулийн баг хамт олон орж гамшгаас хамгаалах мэдлэгээрээ бусдыгаа хошуучилсан байна.