|

Шинзо Абэг япончуудын 37 хувь л дэмжиж, 44 хувь нь дэмжихгүй байна

Шинзо Абэг япончуудын 37 хувь л дэмжиж, 44 хувь нь дэмжихгүй байна

 

Токио хотноо Японы сөрөг хүчний гол намын тэргүүн Шинзо Абэгийн засгийн газар шинэ аюулгүй байдлын хууль, үндсэн хуульд өөрчлөлт оруулах ггэж байгаа оролдлогыг шүүмжилж, Шинзо Абэ шившигт явдлаас зайлсхийхийн тулд парламентыг тараах гэж байна хэмээгээд, ард иргэд энэ сонгуулиар түүний  улс төрийн хуйвалдааныг эсэргүүцэхийг уриалжээ.

Японы парламентын доод танхимын сонгууль энэ сарын 22-нд болно. Японы NHK телевизийн нийтэлсэн иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, ард иргэдийн 37 хувь нь Шинзо Абэг дэмжиж, 44 хувь нь дэмжихгүй байгаа ажээ.

Үүнээс гадна, санал асуулгад оролцсон хүмүүсийн 67 хувь нь Шинзо Абэг парламентыг тарааж урьдчилан сонгууль хийж байгааг сайшаахгүй байна.