|

Томилгоогоо хүлээж буй У.Хүрэлсүхийн танхим

 

Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш 14 хоногийн дотор танхимын бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн барих ёстой.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх томилогдсон эхний долоо хоногтоо багтаан томилгоо хэрхэн хийх, сайд нарын  асуудлаа УИХ дахь МАН-ын бүлэгтэйгээ зөвшилцөн тодруулаад байна.

 

Парламентад МАН үнэмлэхүй олонхи  хэдий ч У.Хүрэлсүхийн танхим их зөвшилцлөөс бүрдэж байна.  Шинэ Засгийн газрыг байгуулах асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг 33:32 болон талцсан.  Өмнөх Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зурсан 33 нэг талд орсон бол нөгөө талын гэх 32-ын бүлэгт Засгийн газрыг огцруулахад гарын үсэг зураагүй гишүүд, түүн дотроо албан тушаалд  томилогдоогүй МАН дахь  "Шударга ёс” шинэчлэлийн бүлэг, хотын фракцаас бүрдсэн.

 

Тиймээс ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын  15 сайд нарын томилгооны 9-ийг нь өөрийн бүрэн эрхийн хүрээнд хийж, 6-г нь МАН-ын даргынхаа мэдэлд шилжүүлсэн юм.  Тодруулбал, Ерөнхий сайдын томилгооын багцад ЗГХЭГ, ГХЯ,  Сангийн яам,  ХЗДХЯ,  ХНХЯ,  ЭМЯ, ЭХЯ,  ХХААХҮЯ, УУХҮЯ, МАН-ын даргад  ЭМЯ,  ЗТЯ, БСШУСЯ  БХЯ, БХЯ "ногдсон”.

 

Ерөнхий сайдын  зөвшилцөл тохироо МАН-ын тогооноос  сөрөг хүчин рүү ч хальсан. Энэ нь Ерөнхийлөгчийн "давхар дээл үл хамаарч, чадварлаг хүмүүсийг сайдаар томилох ёстой”, УИХ дахь сөрөг хүчин АН-ын "У.Хүрэлсүхийг багийнх нь хамт дэмжинэ” гэсэн байр сууриар илэрхийлэгдэнэ. Тиймээс ч сөрөг хүчин байр суурин дээрээ бат зогсож,  үгээ үйлдлээрээ бататган Ерөнхий сайдын томилгоог хэлэлцэхэд УИХ дахь МАН-ын бүлэг дэх 33 дээр хүч  9-үүлээ хүч нэмж, дэмжин баталсан билээ.  Тиймээс Ерөнхий сайдын томилгооны багцаас хоёр яам нь Ерөнхийлөгч хийгээд сөрөг хүчинд бонус болон  шилжсэн.

 

Ийнхүү их зөвшлийг даван У.Хүрэлсүхийн Засгийн газрын бүрэлдэхүүний тохироо бүрдэж, сайд нар ч тодорлоо.

 

Яам

нэр

Шадар сайд

Ө.Энхтүвшин

ЗГХЭГ-ын дарга

Г.Занданшатар

Гадаад харилцааны сайд

Б.Цогтбаатар

Сангийн сайд

Ч.Хүрэлбаатар

Хууль зүй, дотоод хэргийн сайд

Ш.Раднаасэд

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 

С.Чинзориг

Эрчим хүчний сайд

Ц.Даваасүрэн

Эрүүл мэндийн сайд

Д.Сарангэрэл

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

Д.Сумъяабазар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд

Б.Батзориг

Батлан хамгаалахын сайд

Н.Энхболд

Барилга хот байгуулалтын сайд

А. Баделхан

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд

Ц.Цогзолмаа

Зам тээвэр, хөгжлийн сайд

Ж.Бат-Эрдэнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Н.Цэрэнбат

 

"Дан дээл”-тэй Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн танхим нэлдээ "давхар дээл”-тэй сайд нараас бүрдэж байгаа.  Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзахад  "давхар дээл”-ийг эсэргүүцэх цаг үе нь биш.

 

Энэ удаад ажилласан туршлага, чадварыг нь харж сайдад нэр дэвшүүлсэн гэх жижүүрийн үгээ УИХ дахь МАН-ын бүлгийн дарга давтаж байсан. Гэхдээ  У.Хүрэлсүхийн Засгийн бүрэлдэхүүнд сайдаар тодроод байгаа эрхмүүдээс зарим нь  салбартаа мэргэжлийн бусаас гадна мэдлэг, чадвар дутна гэх шүүмжлэлийг дагуулж байгаа. Тухайлбал, Н.Цэрэнбат, А.Баделхан, Ц.Цогзолмаа нарыг өмнө нь хийж байсан ажлын туршлага, чадвараараа олонд үнэлэгдээгүй гэх шүүмжлэл явж байгаа. Гэсэн хэдий ч шинэ Засгийн танхимын  дийлэнх нь тухайн салбарыг удирдаад  явах чадвар, мэргэшил туршлагатай эрхмүүд байна гэж  ажиглагчид үзэж байна.

 

Тухайлбал, Ц.Нямдоржийг хуулийнхан , Д.Цогтбаатарыг Гадаад харилцаан яамныхан, Ж.Бат-Эрдэнийг зам тээврийн салбарынхан  толгой дохин хүлээн зөвшөөрч байгаа бол Д.Сарангэрэлийг  эрүүл мэндийн салбарын бус ч  шилдэг менежер, удирдагч эмэгтэй гэж итгэл үзүүлэн дэмжиж байна.  

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн танхимын бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр өргөн мэдүүлж,  АТГ-т сайдуудын нэрсийг хүргүүлээд байгаа.  АТГ-аас хариу албан бичиг ирсний дараагаар УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх юм.

 

Ямартай ч У.Хүрэлсүхийн Засгийн газар ирэх долоо хоног гэхэд  байгуулагдан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллана.  Шинэ Засаг Ерөнхий сайдын өөрийнх нь хэлснээр   төр, түмнийхээ төлөө  үнэнчээр зүтгэх болтугай. 

Н.Энхлэн

http://www.shuud.mn/content/read/489330.htm