|

“Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдаа

 
Сар шинийн баярыг угтсан "ЦАГААН САР-2016” үзэсгэлэн худалдаа энэ сарын 28, 29, 30,31-ны өдрүүдэд аймгийн Залуучууд театрын байранд зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан "Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдаан зохион байгуулах ажлын хэсгийн Хэвлэлийн бага хурал өнөөдөр /2016.01.21/ болно.
 
Үзэсгэлэнд оролцох хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага(өндөр градусын архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдээс бусад), (хүнсний бүтээгдэхүүн худалдаалах) иргэдийг бүртгэж эхэлсэн. Бүртгэл 01-р сарын 18-27-ны өдрүүдэд аймгийн Эмэгтэйчүүдийн ордонд явагдана. Хураамж хоногт Компани 50.000 төг, Жижиг дунд үйлдвэрлэгчид, Хоршоо 20.000 төг, бүлэг, өрхийн үйлдвэрлэгч иргэн 10.000 төгрөг тус тус байна. Үзэсгэлэн худалдаанд оролцох бараа бүтээгдэхүүний нэр төрөл: Монгол үндэсний хувцас: (дээл, гутал, малгай, хантааз, өмд, цамц, бүс г.м) Хэрэглэл: (хөөрөг, гаанс, хөөрөгний даалин, тамхины болон аяганы уут, хавтага, таваг, цар, бусад гэр ахуйн хэрэглэл, гар урлал, бэлэг дурсгалын барааг.м) Хүнсний бүтээгдэхүүн: (Гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү,сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн,чихэр, жимс, хүнсний ногоо, төрөл бүрийн хоол амтлагч, ундаа, нөөцийн махны өргөтгөсөн худалдаа г.м/ Үндэсний үйлдвэрлэлийн болон импортын өргөн хэрэглээний бараа Тус үзэсгэлэн худалдаанд өөрөө үйлдвэрлэсэн болон дотоодын үйлдвэрүүд, импортын бараа бүтээгдэхүүнээр оролцож болно.