|

П.Орхонд гавъяат тамирчин цол олгохоор болжээ

П.Орхонд гавъяат тамирчин цол олгохоор болжээ

 

ДАШТ-ий алт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт, ОУХМ П.Орхон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гавьяат тамирчин цолоор шагнуулахаар болжээ.


Чөлөөт бөхийн тав дахь дэлхийн аварга тэрбээр чөлөөт бөхийн спортоос төрсөн 58 дахь гавьяат, тамирчдаас 43, эмэгтэй бөхчүүдээс ес дэх тамирчин болж байна.

П.Орхон гавьяатын цол тэмдэгээ энэ сарын 27-нд буюу баасан гарагийн 11:00 цагт төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авах юм байна.