|

АНУ хориг арга хэмжээгээ дахин эхлүүлбэл Ираны цөмийн хэлэлцээрээс Иран гарна

АНУ хориг арга хэмжээгээ дахин эхлүүлбэл Ираны цөмийн хэлэлцээрээс Иран гарна

 

Ираны зэвсэгт хүчний жанжин штабын дарга Мохаммед-Хоссейн Бакери өчигдөр "Хэрэв АНУ хориг арга хэмжээгээ дахин эхлүүлэхэд хүрвэл Ираны цөмийн хэлэлцээрээс Иран гарна" гэжээ.

"Тегеран Таймс”сонины мэдээлснээр "Мохаммед-Хоссейн Бакери цэргийнхний хурал дээр "Ираны цөмийн хэлэлцээрт гарын үсэг зурсан зорилго бол өрнөдийнхний Иранд тавьж байгаа хориг арга хэмжээг цуцлуулахад оршино. Хэрэв хориг арга хэмжээг сэргэхэд хүрвэл Ираны хувьд энэ хэлэлцээр нь ямар ч утгагүй болно" гэжээ.

Мохаммед-Хоссейн Бакери "Иран хэлэлцээрийн агуулгыг мөрдөнө гэж амалсаар ирсэн, хэрэв АНУ шалтаг эрэн хориг арга хэмжээгээ дахин эхлүүлэхэд хүрвэл Ираны цөмийн хэлэлцээрээс Иран лавтай гарах болно" гэжээ.

Энэ сарын 13-нд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп "Ираны цөмийн хэлэлцээрийн агуулгыг Иран мөрдөлөө гэснийг хүлээн зөвшөөрхөөс татгалзсан бөгөөд Ираны лалын хувьсгалт гвардийн эсрэг хориг тавина" гэж хэлсэн юм.

Энэ нь Ираны цөмийн хэлэлцээрийн агуулгыг Иран мөрдөөгүй гэсэн нь асуудлыг хурцатгаж байгаа бөгөөд Ираны цөмийн хэлэлцээрийг хэрэгжүүэхэд нэн олон тогтворгүй хүчин зүйл авчирч байгаа хэмээн шинжээчид дүгнэжээ. 

М.Баяр