|

Москвад боссон улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд Монгол үг бичигдсэнгүй

Москвад боссон улс төрийн хэлмэгдэгсдийн хөшөөнд Монгол үг бичигдсэнгүй

Өнгөрсөн Даваа гарагт ОХУ-ын нийслэл Москва хотын Академич Сахаровын гудамжинд "Гашуудлын хана” нэртэй улс төрийн хэлмэгдэгсдэд зориулсан хөшөөний нээлт болсон юм.

И.В.Сталины үед хэлмэгдсэн хүмүүст зориулсан уг хөшөөг бүр Никита Хрушевийн үед босгох тухай яригдаж байсан ч хэрэгжилгүй явсаар өнөөдөр биелэлээ олж байгаа талаар Кремлийн албаны хүмүүс ярьсан байна.

Хөшөөний нээлтэд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Бүх Оросын Үнэн алдартны сүм хийдийн тэргүүн Кирилл, Москва хотын дарга Сергей Собянин зэрэг албаны хүмүүс оролцжээ. Тэд хэлсэн үгэндээ түүхийн хар толбо болсон улс төрийн хэлмэгдүүлэлт дахин давтагдах ёсгүйг сануулж байлаа.

Өвөрмөц хийцтэй хөшөөний нэг хэсэгт 22 улс үндэстний хэлээр "Помни” (Бүү март) гэсэн үгийг сийлжээ.

Гэвч Сталины хэлмэгдүүлэлтэд хүн амтай нь харьцуулбал олон иргэнээ алдсан Монголчуудын хэлээр энэ үгийг бичээгүй орхисон нь сэтгэл гонсойлгосон хэрэг байв.

1922 оноос эхэлж Сталины үед оргил цэгтээ хүрсэн улс төрийн хэлмэгдүүлэлтэд Монгол улсын хүн амын 8-13 хувь буюу 45,000-50,000 хүн хэлмэгдсэн гэх тоо байдаг. Тэдгээрийн 18,000 нь лам нар байжээ.

Эх сурвалж: Kremlin.Ru, Wikipedia

Р.ТӨМӨР, IKON.MN

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу