|

"Элий балайгаар нь дуудан дуудан 60%-р хүүлнэ гэж бодож байвал харин андуурал шүү!"

"Элий балайгаар нь дуудан дуудан 60%-р хүүлнэ гэж бодож байвал харин андуурал шүү!"

 

Ч. Ганхуягыг мундаг залуу гэж хүндэлж явсан үе бий...

 

Монголд зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох хуулийг санаачилж, дэмжиж, энэ талаар ярьж байгаа хүмүүсийг Ганхуяг маань "элий балайгаар" нь дуудаж. Өндөр хүүнд хүүлэгдэж олдог цөөн хэд нь хүүнд явж амьдрал нь ирээдүйгүй болж байдгаа барьцаанд хураалгах гэж буй хэдэн зуун мянган иргэдийн амьдралыг мэдэхгүй дээ ингэж хэлэв үү? Үгүй л болов уу, учир нь энэ хүн маань өөрөө сарын 4%, нийлмэл хүүтэйгээ жилийн 60% хүүтэй зээл олгодог бизнестэй хүн. Нээх сүрхий эдийн засгийн онол, зах зээлийн зарчим яриад байгаа юм болов уу гэсэн чинь өөрийнх нь бизнесийн ашиг орлого нь буурчих гээд сандраад яваа хүн аж! Ингэж болохгүй ээ Ганхуягаа! Бизнес хийж болно, жаахан ёс зүйтэй бай! Хүүлж болно, гэхдээ хүмүүст жаахан хүнлэг ханд! Элий балайгаар нь дуудан дуудан 60%-р хүүлнэ гэж бодож байвал харин андуурал шүү! 60% бол аль ч улсын хуулиар хүүлэлтэд тооцогдоно, ийм хүүтэй зээл олгосон бол шууд эрүүгийн гэмт хэрэгт татагддаг. Харин ч хуульгүй Монголд хэдэн жил дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэлээ. Ардчилал, зах зээлийн эдийн засгийн түүчээ нь болсон Америк улсад хүртэл банкны зээлийн дээд хүүг жилийн 8%-с хэтрүүлж болохгүй гэж хуульчилсан байдаг юм. Хүмүүсийг элий балайгаар нь дуудахаасаа өмнө хэдэн зүйл сөхөөд харчихгүй яав даа!

Жич: Хүүлэлтийн эсрэг хуулиар чиний 60% хүүтэй зээл олгох эрхийг чинь авахгүй ээ. 60% хүүтэй зээл олгож болно, гэхдээ тийм хүүтэй зээл олгохоор бол "Банк бус санхүүгийн байгууллага" гэдэг статусаа төрд нь буцаагаад өгчих! Ломбард эсвэл хувь зээлдэгч болоод 60% хүүтэй зээлээ олгоод явах чинь чамд нээлттэй үлдэнэ! Төрийн нэр барьж 60% хүүтэй зээл олгож болохгүй л гэсэн хууль!

 "Элий балайгаар нь дуудан дуудан 60%-р хүүлнэ гэж бодож байвал харин андуурал шүү!"


 

 

Angar Davaasuren