|

Ази номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааны бүс байгуулахыг онцлов

 
 Ази номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааны бүс байгуулахыг онцлов

Ази номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааны бүсийг  байгуулах бол бүс нутгийн интегралчлалыг гүнзгийрүүлэх чухал зангилаа, нээлттэй  хэлбэрийн Ази номхон далайн эдийн засгийг хөгжүүлэх, Ази номхон далайн бүс  нутгийн хувь заяаны хамтын цогцыг байгуулахын чухал зам суваг, энэ нь талуудын  хамтын ашиг сонирхол, алс хэтийн хөгжлийн шаардлагад нийцэж байгаа юм. Хятад улс  гишүүн орнуудтай хамтаар, талуудын тохиролцсон нийтлэг ойлголтыг бүх талаар хэрэгжүүлж, олон төрлийн ажлын ахицыг урагшлуулан, Ази номхон далайн бүс нутгийн  чөлөөт худалдааны бүсийн зорилтыг байнга ахиулахад Хятад улс бэлэн байна гэж  Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуан 13-нд хэлсэн байна.  

Саяхан Вьетнамд  өндөрлөсөн Ази номхон далайн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын удирдагчдын албан бус хурлын үеэр, Ази номхон далайн бүс нутгийн  чөлөөт худалдааны бүсийн байгуулалтыг ахиулахаа талууд дахин нотолсон юм. Гэн  Шуан хэлэхдээ, Ази номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааны бүсийн байгуулалт  Ази номхон далайн нээлттэй хөгжлийг хамгаалах чухал чиг хандлага юм  гэжээ. 

 

ХОУР


* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу