|

Цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 20-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг та бүхэнд хүргэж байна.

- Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтэн, явган шуургатай байна. 16-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна -

Баруун аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 14, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16, 20-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 15-нд зарим газраар 12-14м/с, 16-нд ихэнх нутгаар, 20-нд Алтайн салбар уулсаар 16-18 м/с хүрч цасан шуурга шуурна. 14,16,17-нд хүйтний эрч чангарч Хангайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна. 18-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.   

Төвийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 14, 20-нд Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас, 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар цас орно. Салхи 15-нд зарим газраар, 16-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүрч цасан шуурга шуурна. 14,16,17-нд ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 хэм өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна. 18-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 13-нд нутгийн зарим газраар, 14,17-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 16-нд ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 12-14 м/с явган шуурга, 16-нд 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн хойд хэсгээр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. 18-наас ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна. 

Говийн аймгуудын нутгаар: Арваннэгдүгээр сарын 16-нд нутгийн хойд хэсгээр,  18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар, 17-нд нутгийн хэсгээр 15-17 м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд шөнөдөө нутгийн хойд хэсгээр шөнөдөө 16-21 хэм хүйтэн өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна. 17-нд ихэнх нутгаар хүйтэн байна.