|

Сэтгэцийн асуудалтай хүмүүсийг цэрэгт татахаар болжээ

Сэтгэцийн асуудалтай хүмүүсийг цэрэгт татахаар болжээ

 

АНУ-ын арми өдгөө өмнө нь сэтгэцийн асуудалтай байсан хүмүүсээр эгнээгээ тэлж болохоор боллоо. Цэрэгт татагдаж буй иргэд сэтгэл гутралд өртөж байсан, архи болон мансууруулах бодисын хамааралтай, өөрийгөө гэмтээж байсан хүмүүс байж болох гэнэ.

Энэхүү шийдвэрийг өнгөрсөн наймдугаар сард гаргасан ч өдгөө л олон нийтэд мэдэж байгаа аж. АНУ-ын засаг захиргаанаас сэтгэцийн асуудалд орж байсан хүмүүсийг цэрэгт авах болсон нь цэрэг татлагын тоондоо хүрэхгүй байгаатай холбоотой гэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп алан хядах ажиллагаатай тэмцэх зорилгоор ирэх оны есдүгээр сар гэхэд Америкийн армийг 80 мянган цэрэг шинээр элсүүлэх шийдвэр гаргажээ. Өнгөрсөн жил 69 мянган алба хаагч татдаг байсан аж.