|

Уул уурхайн компаниуд орон нутгийн гэрээг үл тоомсорлож байна

"Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ, туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд” сэдэвт судалгааг Нээлттэй нийгэм форум, "Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн” хамтран хийжээ. Уг судалгааг өнөөдөр танилцууллаа. 

 

Судалгаанд 1500 гаруй хайгуул, олборлолтын лиценз эзэмшдэг 200 гаруй компанийг судлахад орон нутгийн гэрээнд тооцогдох 23 гэрээний мэдээлэл олжээ. Гэтэл таван жилийн өмнө олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын саначилгын тайланд орон нутгийн 23 гэрээ байсан тухай дурдсан байжээ. Энэ нь манай улсад гэрээг ил тод мэдээлэх эрх зүйн зохицуулалт байдаггүйтэй холбоотой аж. Харин стратегийн ач холбогдол бүхий компаниас зөвхөн "Оюутолгой” компани орон нутгийн гэрээгээ ил тод болгожээ.

 

Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлснээр Хэнтий баймагт 273 хайгуул, ашигт малтмалын зөвшөөрөл олгосон ч үүнээс 10 компани нь л орон нутгийн гэрээ байгуулжээ. Мөн тэдний нэг нь гэрээгээ ил тод мэдээлэхийг зөвшөөрсөн байна. Эндээс дүгнэхэд уул уурхайн компаниуд орон нутгийг гэрээг үл тоомсорлож байна. Улсын төсвийнхөө дөрөвний нэгийг уул уурхайгаас бүрдүүлдэг манай улсын уг салбарт орон нутгийн иргэдтэй холбоотой асуудал их гардаг билээ.

 

Р.Дулам

http://www.shuud.mn/content/read/490722.htm