|

Б.Хурцыг өндөр сэнтийд бүү суулга

 

Эртнээс "их шунасан хүнийг төрд бүү ойртуул” гэдэг үгтэй. Энэ ч аргагүй үнэн аж. Сүүлийн хэдэн өдрийн үйл явдал ёстой бодитоор харуулж байна.

ТЕГ-ын даргаас буулгасан Б.Хурц Өмнөд Солонгосын элчин сайд болохоор улайрч байна. Тиймдээ өмнөх ажлынхаа шугамаар олж авсан баримт материалдаа дулдуйдан улстөрчдийг өмнөө сөхрүүлж байна гэхэд болно. Нэгэн ёсондоо дарамтлах зарчмаар...

Гэтэл Монгол Улсын тагнуулын ажилтны эрх үүрэг 17,1,4-т албан үүргээ гүйцэтгэх явцадсан мэдсэн буюу тодорхой болсон мэдээ, баримтыг хувийн болон улстөрийн зорилгоор ашиглахгүй байх. 17,1,6-д албан үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах, Тагнуулын ажилтанд тавих ёсзүйн тусгай шаардлага 19,2,4-д удирдлагын тусгайлан өгсөн зөвшөөрөлгүйгээр албан ажлынхаа талаар олон нийтэд болон бусдад мэдээлэл дамжуулахыг хориглодог аж. Ийм хууль дүрмээ уландаа гишгэн байж төрийн өндөр албан тушаалд суухыг санаархаж яваа хүн дараагийн ажил болох элчин сайд болчихвол өөрийн ашиг сонирхолын дагуу эх орноо ч дэнчин тавихгүй гэсэн баталгаа байна уу.

 Б.Хурцыг өндөр сэнтийд бүү суулга
Б.Хурцыг өндөр сэнтийд бүү суулга
Ер нь тэгээд өвөгдийн сургаалиа дагаад Б.Хурцыг өндөр сэнтийд дахин бүү суулга.

 

 

 

Bolod.mn