|

МАН-ын дараагийн намын дарга хэн байх вэ?

МАН-ын дараагийн намын дарга хэн байх вэ?

МАН-ын XXVIII их хурал өнөөдөр СТӨ-нд эхлэж,  Их хурлын 1309 төлөөлөгчид хүрэлцэн иржээ.  Их хурлаар намын даргын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн даргын дөрвөн жилийн ажлын тайлан, Хяналтын Ерөнхий хорооны тайлан, XXVII Их хурлаас хойш Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, МАН-ын өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн үйл ажиллагааны тайлан, цаашдын чиглэлийн талаарх илтгэлүүдийг хэлэлцэх талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлж байсан юм. 

Түүнчлэн МАН уг хурлаар намын даргаа сонгохын зэрэгцээ намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, мөрийн хөтөлбөрөө шинэчлэх юм.

Их хурлын эхэнд МАН-ын дарга М.Энхболд улс төрийн илтгэл тавьсан юм. 

Гурван өдөр үргэлжлэх МАН-ын их хурлаар өнөөдөр парламентад үнэмлэхүй олонхийн суудалтай эрх баригч хүчнийг хэн удирдах вэ гэдэг нь улстөрчдийн төдийгүй олны анхаарлын төвд байна. Хурал одоогоор хаалттай горимд шилжин үргэлжилж байна.

МАН-ын дараагийн намын дарга хэн байх вэ?

 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу