|

ЗАГВАР ӨМСӨГЧ БҮСГҮЙ ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР БҮХ НАСААРАА ХОРИГДОЖ МАГАДГҮЙ

ЗАГВАР ӨМСӨГЧ БҮСГҮЙ ХАР ТАМХИНЫ ХЭРГЭЭР БҮХ НАСААРАА ХОРИГДОЖ МАГАДГҮЙ

Хонконгийн нисэх буудлын гаалийн албанаас  2.4 сая хонконг долларын өртөг бүхий кокайн үүргэвчиндээ авч явсан загвар өмсөгчийг саатуулсан талаар мэдээллээ.Гаалийн ажилтнууд өнгөрсөн долоо хоногт мөн адил их хэмжээний хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан гурван эмэгтэйг саатуулсан байна.Мөрдөгчдийн хэлж буйгаар ихэвчлэн баяр ёслолын үеэр хар тамхи хилээр давуулж наймаалах болон хар тамхи татах нь  ихэсдэг гэв.Загвар өмсөгчийг саатуулах үед 6.2 кг кокайн үүргэвчиндээ авч явжээ.Түүний шүүх хурал өнөөдөр болох бөгөөд түүнийг бүх насаaр нь хорих эсвэл маш өндөр торгуул ноогдуулж магадгүй болоод байгаа юм.

 

 

www.mgltimes.mn