|

МОНГОЛ УЛСЫН АВАРГА Ч.САНЖААДАМБА ТҮРҮҮЛЛЭЭ

 
 МОНГОЛ УЛСЫН АВАРГА Ч.САНЖААДАМБА  ТҮРҮҮЛЛЭЭ

Бvгд найрамдах улсаа тунхаглаж, "Анхдугаар үндсэн хууль" батлагдсаны түүхт 93 жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харъяат Монгол улсын аварга Ч. Санжаадамба түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харъяат улсын гарьд Ө. Бат-Орших үзүүрлэлээ.

Монгол бөхийн өргөөнд болсон энэ барилдаанд  Увс аймгийн Давст сумын харьяат "Увснуур" дэвжээ "ДЦС-4" ТӨХК-ний бөх улсын арслан П.Бүрэнтөгс, Увс аймгийн Ховд сумын харьяат "Увс нуур” бөхийн дэвжээ, "ТЭЦ- 3”, "Химон” констракшн” ХХК-ийн бөх, улсын арслан Н.Батсуурь нар шөвгийн дөрөвт  үлдсэн юм.

Улс тунхагласны ойн уламжлалт  барилдаан нь улсын их баяр наадам, цагаан сарын барилдааны дараа орох өндөр чансаатай барилдаан юм. Анх 1984 энэ барилдааныг зохион байгуулж Д.Хадбаатар аварга түрүүлж байжээ.

Ч.Санжаадамба 2010 онд цэргийн арслан цолтой анх удаа түрүүлж байсан бол 2013 онд хоёр дахиа 2015 оноос хойш гурван жил дараалан манлай бөхөөр тодорлоо. 

 

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу