|

С.Молор-Эрдэнэ: СУИС төгссөн залуус хоцрогджээ

 
 С.Молор-Эрдэнэ: СУИС төгссөн залуус хоцрогджээ
Өнгөрсөн бүтэн сайны 14 цагаас "Урлагийн үр шим" нэртэй лекц уншлаа. Соёлын төв өргөөний Уран зургийн галерэйд зориуд зохион байгуулсаны зорилго гэвэл лекцийн дараа Монголын уран зураг нэртэй бүтээлүүдэд тайлбар хийж үнэхээр урлагийн салбарт хамаарах уу гэсэн асуултанд хариулсан. Уран зураг тайлбарлаж ярилцсаар бараг 18 цаг хүргэж гарч ирэхэд харанхуй болсон байлаа.
 
Урлаг гэдэг мэдлэг, дасгал, мэдрэмж, төсөөлсөнөө буулгаж чадах гэх мэт чадваруудыг шаарддаг. Нийгэм, хүн болон ухаан гурав ямар харилцан нөлөөтэйг мэдэж чадвал мөн түүнийг төсөөлөн буулгаж чадвал урлагийн бүтээл хийхэд тустай. Энэ байдал уран зургийн галерэйд дутагдалтай байлаа.
 
Урлагийг уран зураг, скулптур буюу уран цохидос, литератур, дүрслэх урлаг гээд орон бүр өөрийн гэсэн урлагийн түүхээрээ ангилдаг. Урлаг жинхэнэ мэргэжил болсон цаг үе бол 15-р зуун гэдэг. Энэ үед бурхан зурж сүм хийдээс санхүүждэг хүмүүс тусдаа бүтээл хийж эрх чөлөөтэй болцгоосон. Урлагийн хүний зорилго зах зээл эсвэл улстөр цаашлаад бурхан бүтээх биш. Хэрвээ тийм гэвэл түүнийг урлагийн бүтээл гэж нэрлэхгүй. Захиалганы гар урлал гэж нэрлэх болов уу.
 
Урлагийн зорилго гэвэл шинэ сэтгэлийн хөдөлгөөнийг хүний дотор нээн таниулах цаашлаад шинэ ойлголт шинэ хүсэлд уриалан дуудуулах. Урлагийн цаад зорилго хүнийг соёлтой болгоход болон хүмүүжүүлж мэдрэмжтэй болгох юмыг сайн муугаар ялгаж сурахад түүнээс гадна гоо сайхан гоо зүйн боловсролд сургана. Энэ бол урлагийн ач тус. Үнэхээр үр шимтэй урлагийн бүтээлийг хүн шимтэх боломжтой.
 
Лекцийн нэг сэдэв Грекийн антикийн үеийн бүтээл Лакоон нэртэй уран цохидос байсан. Үүнийг бүхий л уран зураг уран барималын анхдагч гэж нэрлэдэг. Лекцийн төгсгөлд Магритийн "Энэ гаанс биш" гэсэн зураг тайлбарлаж зурагны гарчиг ямар чухал болохыг ойлгосон. 
 
Өнөөдөр Монгол Улсад урлаг ямар ч гэсэн хөгжиж эхлэх гэж буй. Мэргэжлийн урлаг социализмын үед Монгол хүн анх удаагаа паартай дулаан байшинтай болсон үед эхэлсэн. Сонгодог өөрөөр хэлбэл дэлхийн урлагийг Монгол хүн Орос оронд очиж суралцсан. Мэдээж яг сурсан хүн цөөхөн. Ардын буюу уламжлалт урлаг гээд нэрлээд буй торгон дээл болон хуучир шанз ятга болон лимбэ гэх хөгжимүүд Хятад болон Азийн орнуудаас иржээ. 
 
Уран зургийн галерэйн зургуудыг харахад социализмын сүүл үед импрэссионизм зурах гэж оролдож жинхэнэ уран зураг зурах гэсэн хүмүүс гарч ирж байжэ. Харин ардчилалын үед бөө, чингис хаан, морь гэсэн ердөө л " сэдэвгүй цаг үе ноёлож урлаг биш уран зураг гэхэд хэцүү болжээ.
 
Өнөөдөр хараад байхад Монголын урлаг нэртэй гадаад орнуудад очиж бөөгийн хувцастай хоцрогдсон СУИС болон Хөгжим бүжиг төгссөн залуус жинхэнэ урлагаас зугатааж бөөгийн чингисийн үеийн дүр төрх гаргах дуртай болжээ. Тэд зуу зуун жилээр хоцрогдсоныг харахад Тува ард түмний дуу хөгжимийг санагдуулна. 
 
Урагшаа харсан ирээдүйг төсөөлсөн дэвшилтэт гоо сайхан мэдрэмж хөгжүүлсэн мэдлэг өгсөн соёлжуулсан тийм урлаг ирэх тэр цаг болжээ.
 
Доктор С.Молор-Эрдэнэ