|

​Хүүхдийн төлөө “За” гэж хэлье уриан дор 11 дүгээр цэцэрлэг Монгол өв уламжлал, ёс заншлын өргөөнийхөө нээлтээ хийв

​Хүүхдийн төлөө “За” гэж хэлье уриан дор 11 дүгээр цэцэрлэг Монгол өв уламжлал, ёс заншлын өргөөнийхөө нээлтээ хийв

 

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2015 онд Дархан сумын 11 дүгээр цэцэрлэг баригдан хүүхэд багачуудаа хүлээн авч энэ хичээлийн жилд 150 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Хүүхдийн төлөө за гэж хэлье уриан дор тус цэцэрлэгийн хамт олон өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан монгол гэрийн загвараар өв уламжлал, ёс заншлын өргөөг тохижуулж нээлтээ өнөөдөр /2017.12.18/ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагууд оролцсон юм. Тус ангийг 2 сая 500 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан бөгөөд монгол заншлаа хүүхэд багачуудад өвлүүлэн үлдээдэхэд гол зорилго нь оршиж байна. Дархан сумын 11 дүгээр цэцэрлэг 15 дугаар багт байрладаг бөгөөд 100 хүүхдийн хүчин чадалтай ч өнөөдрийн байдлаар 150-н хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг олгож байна. Энэхүү цэцэрлэгийн хамт олон хүүхэд багачуудынхаа дунд хэл ярианы судалгааг явуулсан бөгөөд нийт хүүхдийн 42% нь хэл ярианы бэрхшээлтэй байгааг судалгаагаар гаргажээ. Энэхүү судалгаандаа түшиглэн хэл зүйн төв, номын өргөөг мөн тохижуулж цагийн хуваарийн дагуу хүүхэд багачуудад номын гэрээр уншуулж байгаа ажээ. 
* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу