|

Оросын тамирчдын хувцасны талаар заалт гаргав

 
 Оросын тамирчдын хувцасны талаар заалт гаргав

20-нд Лусан хотноо, Олон улсын олимпын хорооноос сонсгол  мэдээ нийтэлж, Олон улсын олимпын хорооны холбогдох ажлын хэсэг ОХУ-тай  зөвшилцсөний дүнд, 2018 оны Чанпиний өвлийн олимпын наадамд оролцох Оросын  тамирчдын хувцасны талаар тодорхой заалт гаргаж, хувцсанд хадах тэмдэг, үсэг,  өнгө зэргийг хамарсан 13 төрлийн тогтоол гаргаснаа  мэдэгджээ.

Нэгд, тамирчдын хэрэглээний бүх төрлийн хувцсанд "Оросын  олимпын тамирчин” гэдгийг англи дуудлагаар эсвэл товчлоод "OAR” гэх хоёрхон  төрлөөр бичнэ.

Хоёрт, "Оросын", " олимпын тамирчин” зэрэг үсгийн хэмжээ  адил байх хэрэгтэй. Бүгдийг англиар бичнэ.

Гуравт, хувцасны өнгө цул эсвэл хоёр өнгийн байх  хэрэгтэй. Гурав дахь өнгийг оруулж болохгүй. Эд хэрэгсэл дээр ч Оросын төрийн  далбааны өнгийг тэр чигээр нь хэрэглэж болохгүй. Гэвч гүн өнгөтэй байж болно.  

Дөрөвт, урьд хувцсанд хаддаг байсан бүх тэмдгийг "OAR”  гэх тэмдгээр солино.

ХОУР