|

Э.Бат-Үүл Гэр Хороолол Хөгжлийн Нам байгуулна

 
 
Ардчиллын анхдагчдын нэг, Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл саяхан бичсэн "Хүлцэнгүй нь дэндсэн гэр хороолол" нэртэй өгүүлэлдээ: "Саяхан гэр хорооллынхон байгуулсан намаа бүртгүүлэхээр шүүхэд ханджээ. Гэтэл шүүхийнхэн мөнөөх гэр хорооллынхноос боловсролтой эсэхийг нь асуух зэргээр баалаад, бүртгэлгүй буцаав. Үнэхээр дээрэлхэж байгаа биз!

Гэр хорооллынхон "боловсрол"-гүй учраас нам байгуулж болохгүй юм байх. Үндсэн хуульд иргэдээ боловсролоор нь ялгаварлаж болохгүй гээд цагаан дээр хараар бичсэн байгаа. Ер нь тэгээд тэр шүүгчид өөрсдөө боловсрол гэж юу болохыг мэдэж байгаа юм уу? Үндсэн хуулиа мэдэхгүй шүүгчдийг боловсролтой гэх үү?" хэмээн бичжээ. Үүнтэй зэрэгцэн бараг өнгөрсөн намраас эхлэн Э.Бат-Үүл АН-аас гарч, шинэ нам байгуулах гэж байна гэх яриа бодитой болохыг эх сурвалжууд нотолж байна. 2017 оны 6-р сараас эхлэн Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхээр хүсэлтээ удаа дараа гаргаж буй Гэр Хороолол Хөгжлийн Намгэгчийн цаана Э.Бат-Үүл байгаа аж. Албан ёсоор Б.Батсүх гэх хүн уг  намыг байгуулах ажлыг удирдаж буй бөгөөд мэдээж Монголын улс төрчдийн практик жишээ ёсоор Гэр Хороолол Хөгжлийн Нам албан ёсоор байгуулагдан, бүртгэгдэж, улмаар иргэдийн анхаарлыг татаж эхлэх үе хүртэл Э.Бат-Үүл уг намд ямар ч хамаагүй мэт аашилж, нөхцөл байдлыг ажиглах гэнэ.

Өмнө нь С.Ганбаатар мөн л ХҮН гэгчийг өөрөө анхлан байгуулаад, хэсэг залуусаар удирдуулан, олон нийтэд танигдсаных нь дараа элсэж байсан билээ. Үнэндээ уг намыг байгуулах бүхий л ажлыг тэрээр өөрөө гардан хийж байсан юм. Дашрамд дурьдахад Э.Бат-Үүл 1992 онд ч Шинэ Үндсэн Хуулийн Нам гэгчийг байгуулахаар завдаж байсан нэгэн билээ.
 
С.Буд
http://www.sonin.mn/news/politics-economy/85730

* /заавал/
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Код: *
Click on the image to refresh the code if it cannot be viewed
өөр код авах бол зураг дээр дарна уу